Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны тавдугаар тогтоол тойрсон үйл явдал улс төрийн хүрээнд өрнөсөөр. Сонгуулийн хууль дахь намын жагсаалтаар сонгогдох заалтыг хүчингүйд тооцсон Цэцийн дүгнэлтийг УИХ дахь МАН, АН-ын бүлэг хүлээн авахаа даваа гарагт мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээдэхэв. Ингэснээр Сонгуулийн хуулийг өөрчлөх нь тодорхой болж байна.
Сонгогчдын 48 хувийн санал парламентын гадна үлдэж байсан статистик бий
Гэхдээ Төрийн байгуулалтын байнгын хорооны бүх гишүүн Цэцийн дүгнэлтийг дэмжээгүй. Р.Гончигдорж, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Су.Батболд нарын хуульч гишүүдийн хувьд сонгуулийн холимог тогтолцооноос татгалзах нь ухралт хэмээн үзэж байлаа. Тэдэн дээр Шударга ёс эвсэл болон ИЗНН-ын төлөөлөл хүч нэмсэн. Ингэснээр санал хураалтын ирцэд нөлөөлсөн ч, үр дүнгийг нь өөрчилж чадсангүй.
Эх сурвалжийн өгүүлж буйгаар жагсаалтын 28 мандатыг нийслэл, орон нутагт 50:50 хувиар хуваахаар болж байгаа аж. Тэгэхдээ Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг хүн ам олонтой дүүрэгт тус бүр гурав, бусдад нь хоёр мандат нэмнэ.
Харин хөдөө орон нутгийн хувьд одоо хоёр мандаттай байгаа найман аймагт дахин нэг нэгийг нэмж олгох аж. Энэ нь Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Төв, Орхон, Баян-Өлгий, Дархан зэрэг томоохон аймгууд юм. Улмаар зургааг нь одоо нэг мандаттай байгаа аймгуудад нэмэхээр тохиролцсон байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэг гэхэд нийт таван мандаттай байх бөгөөд жижигрүүлсэн мажоритар системийн дагуу таван тойрог болж хуваагдах юм.
Энэ нь нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй, санал хуваагдахгүй, хөрөнгө зардал, хүч хөрөнгө бага шаарддаг сайн талтай. Гэхдээ сонгогчдын санал хамгийн их гээгддэг талаар холимог системийг сонгуулийн тогтолцоондоо нэвтрүүлж байх 2012 онд Монголын парламентын гишүүд хэлж байв. Тухайн үед сонгуульд оролцсон нийт сонгогчдын 48 хувийн санал парламентын гадна үлдэж байсан статистик үзүүлэлтийг эш татаж байлаа.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар шийдвэр эцсийнх байх Үндсэн хуулийн заалтыг өнөөгийн энэ үйл явдал зөрчиж байгааг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэлж байна. Тэрбээр “Яг энэ асуудлаар 2012 оны тавдугаар сард ҮХЦ шийдвэр гаргаж, Сонгуулийн тухай хуулиас гулсах заалтыг нь унагаж, пропорциональ тогтолцоог нь авч үлдсэн. Цэцийн тэр шийдвэр эцсийнх байсан. Тиймээс дахин хэлэлцэх шаардлагагүй” хэмээсэн юм.
Урьдах эцсийн шийдвэрээ үгүйсгэсэн удаах Цэцийн дүгнэлтийг УИХ дахь бусад улс төрийн нам эсэргүүцэж байгаагаа мөн мэдэгдэв. УИХ дахь МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж, үүндээ ИЗНН- ын төлөөллийг оролцуулав. Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Цогтгэрэл, Н.Удвал, Ж. Сүхбаатар нарын бүлгийн гишүүн бус намын удирдлагууд ирж, байр сууриа илэрхийлсэн.
Энэ үеэр жижиг мажоритар тогтолцоо гадаадад буй монголчуудын саналыг авахгүй, хөрөнгө мөнгөгүй нэр дэвшигчид сонгогдох боломжгүй зэрэг олон сул талтайг онцолсон юм.
76 мандат, 76 тойрог гэсэн жижигрүүлсэн хувилбар бие даагчдаас бүрдсэн УИХ-ыг бий болгодог
Түүнээс гадна пропорциональ тогтолцоог сонгуулийн системдээ нэвтрүүлсэн орнуудаас буцаж байсан тохиолдол Монголоос өөр байхгүйг тодотгов.
76 мандат, 76 тойрог гэсэн жижигрүүлсэн хувилбар онолын хувьд бие даагчдаас бүрдсэн УИХ- ыг бий болгодог гэсэн дүгнэлтийг жижиг намууд хийж байна. Намын жагсаалт бус цөөн тооны иргэдийн саналаар УИХ-д сонгогдсон гишүүд сахилга батгүй, бодлогогүй ажилладаг.
Зөвхөн өөрийг нь гаргасан сонгогчдод таалагдах гэж ажилладгийг 1992-2008 он хүртэлх нийт таван удаагийн сонгуулийн үр дүн харуулсныг тэд шүүмжлэв. Өнөөгийн парламентад сонгогдсон бие даагч гурван гишүүн ч асуудалд ажил хэрэгч бус, шүүмжлэгчийн байр сууринаас хандсаар бүрэн эрхээ дуусгаж буйг тодотголоо.
Түүнээс гадна УИХ-аар баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос зургаан сарын дотор хуулийг өөрчилж болохгүй гэж заасан байдгийг ч санууллаа. Ийнхүү мажоритар тогтолцооны эсрэг байж болох бүхий л сөрөг талыг УИХ-ын зарим гишүүн, жижиг намуудын удирдлагууд илэрхийлсэн. Гэвч тусыг эс олж, холбогдох шийдвэрүүд гарсаар. Үдээс хойш хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан мөн л Цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжив. Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.
Б.Энхжаргал