Эрдмийн ажлын судалгааг арилжааны эргэлтэд оруулахад илүүтэй анхаар гэсэн шаардлагыг сайд нараас их сургуулиудад тавих бүрт “Та нар яахаараа Стэнфорд шиг ажиллаж чаддаггүй юм?” гэсэн асуулт заавал урган гардаг. Хариулт удахгүй бэлэн болох гэж байна. Эрдэмтэд судалгааны ажлаа “мөнгө болгох”-д нь төрийн албан хаагч, их сургуулиуд хэрхэн тус болох талаар “Технологи дамжуулалт”-аараа алдартай Стэнфордын их сургууль зөвлөгөө өгч эхэллээ.
Уайтхоллын түшмэдүүд, их сургуулийн удирдлагуудтай уулзсан Стэнфордын их сургуулийн Технологийн лицензийн албаны захирал Катарин Ку их сургуулиудын бизнест хойрго ханддаг уур амьсгалыг зөөлрүүлж, ажил хэрэгч чанарыг нь сайжруулж чадах шинэ загвар дэвшүүлж байна. Эрдмийн байгууллагын хүрээнд үүсгэсэн тусдаа компаниудыг их сургуульд оруулдаг бэлэн мөнгөний хэмжээгээр нь бус, шинээр үүсгэж буй ажлын байр, нийгэмд үзүүлж буй үр ашгаар нь хэмждэг байх ёстой хэмээн хатагтай Ку тайлбарлав.
Судалгааны Spinouts UK төслийн дагуу цуглуулсан материалаас харах аваас Их Британийн хамгийн бизнесч эрдмийн байгууллага болох Оксфордын их сургууль 2010-2014 онд 26 компани үүсгэсэн бол Стэнфорд ердөө 2015 онд 24-ийг байгуулжээ.
Их Британид технологи дамжуулах ажилд гарч буй гол дутагдлын нэг нь үүсгэсэн компанийнхаа хувьцаанаас тухайн их сургууль хэт ихийг шаардаж, эрдэмтдийн бизнес эрхлэх бүтээлч санаачилгыг мохоодог явдал юм. Их Британийн их сургуулиудын ихэнх нь компанийн нийт хувьцааны 50 хүртэлх хувийг, харин Кембрижийн их сургууль үүнээс үл ялиг багыг шаарддаг.
Гэтэл Стэнфордын их сургууль ихэвчлэн 10 хувь авдаг байна.
Хатагтай Ку уг ялгааг учир шалтгааны үндэслэлтэй хэмээн үзээд, Их Британийн spin-out буюу эрдмийн байгууллагаас үүсэлтэй компаниуд нь тухайн их сургуулиасаа дэмжлэг авах замаар тэнцвэрждэг учиртайг тайлбарлав. Стэнфорд нь компаниудыг хөл дээрээ зогсоход нь дэмжих хөрөнгө оруулалт ихтэй Цахиурын хөндийд байрладаг. Гэтэл тус улсын spin-out компаниудад гаднаас орж ирдэг хөрөнгө оруулалт харьцангуй бага байдаг учраас их сургуулиудын зүгээс үзүүлэх санхүү, зохион байгуулалтын дэмжлэг чухал.
АНУ-ын Үндэсний эрсдэлтэй хөрөнгийн холбооны (National Venture Capital Association) судалгаагаар зөвхөн 2014 онд тус улсын эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулах сангуудаас технологийн компаниудад 35.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Харин Их Британийн технологийн компаниуд 2015 онд эрсдэлтэй бизнест 3.6 тэрбум ам.доллар цуглуулж чадсаны ихэнх нь Лондонд байрладаг старт-ап компаниудад ногдож байна.
Уг хувь хэмжээ сүүлийн үед өсөж буй. Өнгөрсөн онд Оксфордын их сургууль, тус их сургуулийн технологийг арилжааны хэрэглээнд нэвтрүүлэх салбар болох Isis Innovation компани Oxford Sciences Innovation нэртэй компани шинээр байгууллаа. Салбартаа том буюу 300 сая фунт стерлингийн хөрөнгөтэй сан байгуулсан нь тус их сургуулийн математик, физик, байгалийн болон анагаах ухааны салбарын шинжилгээ судалгааны ажлыг компани болгон хувиргах зорилготой.
Энэ оны эхээр Лондоны их сургуулийн коллеж (University College London) spin-out сан байгуулахаар 50 сая фунт стерлинг хуримтлуулсан. Мөн ийм санг Кембрижийн их сургууль, Лондоны эзэн хааны коллеж байгуулаад байна.
Spin-out компанийн тоогоор тэргүүлж буй АНУ-ын эрдмийн байгууллагуудтай өрсөлдөх Их Британийн их сургуулиудын чадвар сайжирч, зөрүү багассаар байгааг Кембрижийн их сургуулийн технологи дамжуулалтын салбар болох Cambridge Enterprise компанийн ерөнхий захирал Тони Рэйвен тайлбарлав. “Их Британи нь шинэ санаа сэдэхдээ сайн ч түүнээ ажил хэрэг болгох чадвар сул гэсэн ойлголт биднийг ажиллаж эхлэх үед хүчтэй байлаа. Харин бид ийм ажилд стандарт тогтоож буй АНУ-аас үлгэр жишээ авч байгаа” хэмээн ноён Рэйвен өгүүлсэн юм.
Хувьцааг нь шаардахын оронд тодорхой төлбөр авах замаар старт-ап компаниудад эрх олгон урамшуулах шинэ тогтолцоо үүсгэхийг хатагтай Ку Их Британийн их сургууль, төрийн ажилтнуудад зөвлөж байна. Үүний зэрэгцээ их сургуулиудаас шинэ компаниудад үзүүлэх дэмжлэгийг ч багасгана.
Технологи дамжуулалтын салбарт Их Британи тэргүүн байрын нэгийг эзэлдэг ч их сургуулиуд үүнээс илүүг хийх эрмэлзэлтэй байгааг их сургууль, коллежийг төрөөс санхүүжүүлэх хэрэг эрхэлдэг Английн дээд боловсрол санхүүжүүлэх зөвлөлийн (Higher Education Funding Council for England / HEFCE) судалгаа хариуцсан захирал Дэвид Суини тайлбарлав.
HEFCE-ийн тооцоогоор Их Британийн Засгийн газар жил бүр 10 сая фунт стерлингийг технологи дамжуулах салбарт, 150 сая фунт стерлингийг төрөл бүрийн төслийг арилжааны үүднээс хэрэгжүүлэх ажилд зарцуулж байгаа юм.
Мурад Ахмед, Лорен Федор