Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөс улаанбурхан өвчний онцлогийн талаар тархвар зүйн нарийвчилсан судалгааг хийж өгөхийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүсчээ.
Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн эмч, ажилтнуудад ДЭМБ-ын тодорхой мэргэшсэн зөвлөхүүд манай улсад ирж сургалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн хэмээн ЭМСЯ-аас мэдээллээ.
Өчигдөр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа уулзсан байна.
Уулзалтаар улаанбурхны өвчлөл 30 хувиар буурч байгаа ч хүндрэл их, эндэгдэл буурахгүй байгааг онцолжээ.
Шаардлагатай бүх эмчилгээг үзүүлсээр байхад, вирус нь үхэлд хүргэж эдгэрэлт удаан байгаа нь анхаарал татаж байгаа учраас ийнхүү тусламж хүссэн аж.