Өнөөдөр болсон онцлох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- “Туул амь тавилаа”, “АСЕМ-ийн хотхонд усан сан бүрдүүлэхийн тулд Туул голыг “юүлж” байна”, “АСЕМ-аас болж гол тасарлаа” гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэж, амтай болгон ярих болсны дагуу нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
- Монгол дахь хөлбөмбөгийн клубууд нэгдэн 2016 оны дөрөвдүгээр сарын 30-нд фэн клубуудын дундах стандарт талбайн сонирхогчдын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
- Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 29-ний 22:00 цагаас энэ сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаах юм байна.
- Монголын жүдо бөхийн холбоо "РИО-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багаа зарласныг ЭНД-ээс уншаарай.
- Туркийн соёлын өдрүүдийг энэ жил гурав дахь удаа зохион байгуулж байна. Соёлын өдрүүдийн хүндэтгэлийн хүлээн авалт Туркийн Элчин сайдын өргөөнд боллоо.
- Алдарт хөгжмийн Симфони №9 (Шинэ Ертөнц), Морин хийлийн концерт (Си минор) зэрэг бүтээлүүд нь багтсан сонгодог хөгжмийн тоглолт дөрөвдүгээр сарын 29-ний 19:00 цагт улсын Филармонийн концертын танхимд болох ажээ.
- Сүү үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг бий болгох зорилго бүхий “Сүү үйлдвэрлэл-тогтвортой хөгжил” сүүний салбарын чуулга уулзалт боллоо.
- ОХУ-ын Санкт-Петербург хотын алдарт Эрмитажийн музейд хадаглагдаж байгаа Монголын түүхэн ховор үзмэр, баримтуудыг монголчуудад танилцуулах хүсэлтэй байгаа талаар НИТХ-ын дарга Д.Баттулга Санкт-Петербург хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н. Воронкод илэрхийллээ.
- Лирийн сууринд UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоноос цаг үеийн мэдээлэл ирүүллээ.
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдрийг угтан иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх, сурталчлах зорилго бүхий Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр 10-15 цагийн хооронд Чингисийн талбайд боллоо.
- Улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Т.Баасанхүү нар халз барилдаанд дуудагдлаа.
- Монгол ардын намаас “Херо энтертайнмент”-д дахин гүтгэлэг явуулахгүй байх анхааруулга өгчээ.
- Статистик мэдээллийн нэгдсэн санд мэдээлснээр энэ сарын 20-ны байдлаар нэг кг хонины мах Баян-Өлгий аймагт хамгийн хямд буюу 5000 төгрөг, Булган аймагт 7500 төгрөгийн үнэтэй байна.
- Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн аваргын төлөө Альянс Тех Харцага болон СБЛ Хасын Хүлэгүүд багуудын цуврал өнөөдөр эхэлнэ.
- “Бага насны хүүхэд хөгжлийг дэмжих төв”-ийн сургалтын менежер Т.Энхсайханы эцэг эхчүүдэд тавьсан лекцийг ЭНД-ээс уншаарай.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг дуудаж эмч нарын саналыг хуульд тусган өөрчилвөл, өргөн барина гэдгээ илэрхийлжээ.
- Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/, МҮОНРТ-ээс 6 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь үзлэг оношилгоо Дархан-Уул аймгаас эхэллээ.
ДЭЛХИЙД:
- Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод буй "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг АНУ-ын нисэх хүчин агаараас цохилт өгөх үеэр хэт даврагчдын хадгалж байсан 800 сая ам.доллар бэлэн мөнгийг устгажээ.
- 1969 оны долдугаар сарын 16-ны өдөр Америкчуудын захиалгаар 700 гаруй герман инженерийн бүтээсэн “Saturn V” пуужин сансрын нисэгч, Нейл Армстронг, Базз Алдрин, Майкл Коллинс нарыг суулган манай гаригийн дагуул дээр анхны хүний мөрийг гаргахаар хөөрчээ.
- ОХУ-ын Төв банкнаас шинэ мөнгөн дэвсгэрт дээр төр нийгмийн зүтгэлтний хөргийг эсвэл эртний түүхт хотын зургийг байршуулах эсэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулахаас өмнө иргэд өөрсдийн саналаа аль хэдийн гаргаад эхэллээ.
- Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп Коннектикут, Делавэр, Мэриленд, Пенсильвани, Род-Айленд гэсэн таван муж улсад болсон сунгаанд бүгдэд нь ялалт байгуулжээ.