“Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвсэл боловсролын төлөөх “Дэлхий нийтийн үйл ажиллагааны долоо хоног” кампанит ажлыг хөхиүлэн дэмждэг билээ.
Энэ аяны хүрээнд 2001 оноос хойш жил бүр боловсролын чухал гэж үзсэн нэг асуудлыг онцлон, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эвсэл, байгууллагууд, үндэсний, бүсийн, олон улсын түвшинд тухайн сэдвээр байр сууриа илэрхийлж, улс төрчдөд нэгдсэн шаардлага тавьдаг уламжлалтай.
Энэ жил “Ирээдүйгээ санхүүжүүл: Сурч боловсрох эрхийг яг одоо эдлүүл” уриан дор кампанит ажил өрнүүлж байгаа юм байна. Дэлхий нийтийн боловсролын дараагийн 15 жилийн зорилт болох “Боловсрол-2030” хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд төсөв, санхүүжилтээ нэмэх амлалт өгөхийг засгийн газар, хандивлагчдад уриалах юм.
Иймд “Ирээдүйгээ санхүүжүүлье!” дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр 50 гаруй иргэн, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагууд, судлаачид, хандивлагчид, олон улсын байгууллагуудыг оролцуулан “Бишрэлт” зочид буудалд зохион байгуулах юм.