Facebook компани өнөөдөр 2016 оны эхний улирлын тайлангаа гаргалаа. Компани энэ хугацаанд 5,38 тэрбум ам. долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамаглаж байсан 5,26 тэрбум ам. доллароос давж гарчээ.
Түүнчлэн Facebook тайлангаа гаргаснаас хэдхэн цагийн дотор хувьцааны үнэ 9 хувиар өсөж нэгж хувьцааны үнэ 117,59 ам. доллар болсон нь хамгийн өндөр хэмжээнд хүрсэн явдал юм.
2015 оны эхний улиралд компани 3,5 тэрбум ам. долларын орлоготой ажиллаж байсан бол нэг жилийн хугацаанд 40 орчим хувиар орлогоо өсгөжээ. Учир нь энэ хугацаанд Facebook компани 1,65 тэрбум сарын идэвхтэй хэрэглэгчтэй болж, Шууд бичлэг дамжуулах, Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх шинэ боломжийг хэрэглэгчдэд олгосон төдийгүй Oculus Rift төхөөрөмжөө худалдаанд гаргасан юм.
Түүнчлэн Messenger, WhatsApp, Instagram-ын идэвхтэй хэрэглэгчийн тоо ч тун өндөр үзүүлэлттэй гарчээ.