Германы Дойче банкны шинжээчид “Рио Тинто, Туркойз хилл, Монголын засгийн газар Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх эцсийн шийдвэрээ хоёрдугаар улиралд багтаан батална гэсэн хүлээлттэй байна.
“Бид Рио Тинтогийн Оюутолгойн ордод эзэмшиж буй 34 хувийг 4.7 тэрбум ам.доллар буюу нэг хувьцааг нь 3.5 ам.доллар гэж үнэлсэн. Нэг тонн зэсийн үнэ урт хугацаанд 6.600 ам.доллар байна гэсэн таамаглалд тооцоогоо үндэслэсэн” гэж дээрх банк харилцагчдадаа мэдээлжээ.
Харин Рио Тинт компаниас өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ, ТУЗ-өөс хөрөнгө оруулалтын шийдвэрийг энэ улиралд багтаан гаргана гэсэн юм.
2014 оны аравдугаар сард далд уулхайн хөрөнгө оруулалтыг 4.9 тэрбум ам.доллар гэж Рио Тинто үнэлжээ. Харин Дойче банк барилгын зардал буурсан учраас хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбум ам.доллар гэж тооцоолсон байна.
Уг мэдээллийг цацсанаар Туркойз хиллийн хувьцааны ханш өчигдөр Нью Йоркийн биржид 1.08 хувиар өслөө.
Өнгөрсөн хугацаанд хувьцааны ханш хамгийн багадаа 1.55 ам.долларт хүрч буурсан бол эргээд 2.81 ам.долларт хүрч өслөө.
Хятадын түүхий эдийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал зэсийн үнийг унагав. Харин зэсийн үнэ өссөн, мөн далд уурхайн хөрөнгө оруулалттай холбоотой эерэг мэдээлэл гарсан нь ханш эргэн өсөхөд дэмжлэг үзүүллээ.
Tуркойз Хиллийн тухай
Салбар: Уул уурхай
Бирж: Нью Йорк, Торонто
Симбол: TRQ
Хувьцааны тоо: 2.012 тэрбум ширхэг
Хаалтын ханш: 2.81
Turquoise Hill-ийн гол орд нь Оюу толгой бөгөөд уг ордын 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг Монголын Засгийн Газар эзэмшиж байна.
Уг орд нь Монголын өмнийн говьд, Хятадын хилээс холгүй оршдог. Төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд анхны баяжмалыг ил уурхайгаас олборлож Хятад улсруу экспортлож эхэлсэн. 2014 оноос ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
Ордын нөөцийн 80 хувь нь далд уурхайд оршдог учир далд уурхайг хөгжүүлэх нь төслийн үнэ цэнэд чухал ач холбогдолтой юм. Гэвч 2013 оны долдугаар сард ил уурхайн зардал төлөвлөснөөс хэтэрч Монголын талд ногдох зээлийн хэмжээ өссөн, ногдол ашиг авах хугацаа хойшилсон гэх зэрэг үндэслэлээр Монгол улсын Засгийн газраас далд уурхайн хөгжүүлэлтийг зогсоож асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрийг эхлүүлсэн юм. Хэлэлцээр бараг хоёр жил үргэжилсэн бөгөөд 2015 оны тавдугаар сард “Далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-г талууд баталсан билээ.
Үүнээс хойш компани ТЭЗҮ-ийг шинэчлэх, санхүүжилт босгох үйл ажиллагааг эрчимтэй хийж байгаа бөгөөд 2016 оны эхээр санхүүжилтыг босгож, дунд үе гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж тооцоолжээ. Компанийн зүгээс Оюу толгойн орд нь 24.9 тэрбум паунд зэс, 11.9 сая унц алт, 78 сая унц мөнгөний нөөцтэй, 41 жил ашиглах боломжтой гэж үзжээ.
Эх сурвалж: http://www.theaustralian.com.au