-Бид АСЕМ-д бэлэн үү-
Ирэх долдугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд нийт 10 цуврал арга хэмжээ болох бөгөөд үүнд 5000 гаруй хүн оролцоно гэсэн тооцоо гараад буй. Үүний дотор 1000 гаруй сэтгүүлч багтаж байгаа нь Монголыг олон улсад сурталчлан таниулах томоохон боломж.
АСЕМ-ыг амжилттай зохион байгуулснаар бид цаашид олон улсын томоохон хурлыг зохион байгуулах боломжтой гэдгийг дэлхий нийтэд таниулах эхний алхам болох юм.
Ер нь аливаа чуулган, дээд хэмжээний уулзалтын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээдэг хүмүүс бол сэтгүүлчид. Иймээс зөвхөн төр, засгийн тэргүүдэд анхаарах биш, хэвлэл мэдээлэл, туслах ажилтнуудын тав тухыг хангаж, эх оронд нь мэдээлэл саадгүй дамжуулах боломжийг бүрдүүлэх нь бидний хамгийн гол үүрэг. 2014 онд ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн олимп сэтгүүлч нарын зүгээс маш их шүүмжлэлтэй тулгарч байсан билээ.
Тухайлбал сэтгүүлчдийн захиалсан зочид буудлын өрөөнүүд хараахан баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй гэдгийг Сочи хотноо ирсний дараа тэд мэджээ. Мөн хоолны цэсний орчуулга хүн ойлгоход бэрх, зөгийн балнаас нь ялаа гарч ирсэн, өглөөний хоол нь чанар муутай, зочид буудлын ариун цэврийн өрөөнөөс хүйтэн, зэвтэй ус уурсаж байсан гэх зэрэг асуудлууд гарч CNN, The Guardin, АВС зэрэг барууны хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн бай болсон билээ.
Дэлхийн 53 гаруй орноос сэтгүүлчид хүрэлцэн ирэх АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дээрх шиг "онигоотой" байдалд орохгүйн тулд бидэнд маш их бэлтгэл ажил шаардлагатай.
Томоохон хэмжээний чуулга, уулзалт зохион байгуулж байсан улс орнуудын жишээг хүргэж байна.
ТӨРИЙН ТЭРГҮҮД, САЙД НАРЫН ЯРИАГААР БИШ СЭТГҮҮЛЧИЙН ТАНИЛЦУУЛГААР ТУХАЙН УЛСЫГ ТАНЬЖ МЭДДЭГ

АСЕМ-ын дээд түвшний долдугаар уулзалт 2008 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод "Алсын хараа ба үйл ажиллагаа: Харилцан ашигтай шийдлийн төлөө" гэсэн сэдвийн хүрээнд явагдсан юм. Бээжин хотноо болсон АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид анх удаа оролцон, манай улс гишүүнээр элссэн.
Хятадын нийслэлд гадаад, дотоодын 1700 гаруй сэтгүүлч оролцон, АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжилсан байна. Өндөр хурдны интернэтийн систем, тээвэр холбоогоор хангасан хамгийн орчин үеийн хэвлэлийн төвийг Бээжингийн олон улсын зочид буудалд нээсэн юм.
Яг үнэндээ Төрийн тэргүүд, сайд, дарга нарын яриагаар биш, тухайн улсад ирсэн 1700 гаруй сэтгүүлчийн танилцуулгаар л дэлхий даяар Бээжин хотыг шинээр танин мэдсэн юм.
Хэвлэл мэдээллийн ажилчдыг Бээжингийн хамгийн өндөр зэрэглэлийн зочид буудлуудад байрлуулан, унаагаар үйлчилсэн байна.
УФА: СЭТГҮҮЛЧДИЙН ХООЛ ХҮНС, ЗОЧИД БУУДАЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ХОЁР САЯ РУБЛЬ ЗАРЦУУЛЖЭЭ
ОХУ-ын Уфа хотод өнгөрсөн оны долдугаар сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) болон "БРИКС"-ийн дээд хэмжээний уулзалт нэгэн зэрэг болсон юм. Долдугаар сарын 8-10-нд буюу гурван өдөр үргэлжилсэн уулзалтад ШХАБ, БРИКС-ийн гишүүн байгууллагуудын төр, Засгийн газрын тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд гээд нийт 10 мянга гаруй зочноос гадна 1700 сэтгүүлч иржээ.

Сочигийн олимпийн "гашуун туршлагатай" Оросууд энэ удаад маш сайн зохион байгуулалттай ажиллав.
Уфагийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжлах хэвлэл мэдээллийн 1700 ажилтны 700 нь ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн бол 550 нь гадаадын сэтгүүлчид үлдсэн 460 нь оператор, гэрэл зурагчид байжээ.
Сэтгүүлч болгоныг өндөр хурдны интернэт ашиглан ажиллах боломжоор нь бүрэн хангаж өгсөн юм. Мөн дээд хэмжээний албан ёсны 1500 гаруй гэрэл зургийг Хэвлэлийн төвийн албан ёсны вэб сайтад байршуулсан бөгөөд эдгээр сэтгүүлчид хэрэгтэй зургаа хурдан шуурхай татаж авах боломжтой байжээ.
Москва болон Башкирийн хамгийн шилдэг ресторануудын 150 гаруй тогооч хэвлэл мэдээллийн ажилтнуудын хоолыг хариуцжээ. Дээд хэмжээний уулзалтад зориулсан тусгайлан гаргасан цэс өдөр бүр шинэчлэгдэн, Европ, Орос, Башкирийн үндэсний хоол болон уламжлалт цай, ундаагаар үйлчилсэн байна.
Гурван хоног үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр тогооч нар нийт 12 гаруй тонн хоол, 14 литр халуун, хүйтэн ундаа, уух юм бэлтгэжээ. Зохион байгуулагч нарын мэдээлж буйгаар хэвлэл мэдээллийн ажилчдыг өдрийн хоёр хоол, цайны завсарлагаар дайлахад нэг хүнд өдрийн 3000 рубль /Монгол банкны өнөөдрийн ханшаар 91830 төгрөг/ гэж тооцоолсон байна.
Сэтгүүлчдийг Уфагийн таван одтой дөрвөн зочид буудалд байршуулсан бөгөөд тэдний үйлчилгээнд 40 автобус хуваарилжээ. Зөвхөн сэтгүүлчдийн хоол хүнс, зочид буудал, унаа тээвэрт нийт хоёр сая рубль зарцуулсан гэж зохион байгуулагчид мэдээллээ.