Холбооны Нөөцийн банкны удирдлага бодлогын хүүгээ нэмэх шийдвэрээ гурав дахь сардаа хойшлууллаа. Лхагва гарагт болсон хурлын дараа зах зээлийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглана гэж мэдэгдсэн юм.
Бодлого тодорхойлогчид АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурч, олон улсын санхүүгийн зах зээл тогтворжоогүй ч хөдөлмөрийн зах зээл, хэрэглээний өсөлт өндөр хүлээлттэй байгаа гэдгийг онцолсон байна. Харин инфляцийн түвшин ойрын хугацаанд Холбооны Нөөцийн банкны зорилтот хоёр хувьд хүрэхгүй гэж дүгнэжээ.
АНУ-ын Засгийн газрын урьдчилсан тооцооллоор I улиралд тус улсын эдийн засаг 0.6 хувиар өссөн байна. Ингэснээр гурав дахь жилдээ дараалан эхний улирлын өсөлт нэг хүрэхгүй хувиар үнэлэгдэж байна. Мөн өрхийн хэрэглээний өсөлт 1.7 хувь болж, буурсан гэж дүгнэжээ.
Түүнчлэн олон улсын зах зээлийн сул эрэлт, ам.долларын ханшийн нөлөө болон таваарын ханшийн уналтын улмаас бизнесийн худалдан авалт буурсан байна. Түүнчлэн I улиралд нисэх онгоцыг хасаж тооцсон батлан хамгаалахын бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл 9.6 хувиар буурчээ.
Б.Дашням