Барилгын салбарт олгосон зээл тусламжийн үр дүнд 2012 оноос хойш барилгын материалын 300 гаруй үйлдвэр үүд хаалгаа нээсэн байна. Улмаар дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал 2.5 дахин нэмэгджээ.
Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд анх удаа импортыг давж гарсан байна. Тухайлбал өнгөрсөн онд нийт 970 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэжээ. Энэ нь барилгын бараа материалын нийт зах зээлийн 70 хувьтай тэнцэж байгаа юм.
Дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдэхэд үйлдвэрлэл нэмэгдсэнээс гадна валютын ханшийн хэлбэлзэл дэмжлэг болсон байна. Харин бараа, бүтээгдэхүүний эрэлтийг тодорхойлдог орон сууцны салбарын төлөв ипотекийн зээлийн бодлого болон макро эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаална гэж Barilga.mn үзсэн байна.
Ирэх сарын 1-нээс 100 гаруй нэр төрлийн барааны импортын татварын нэмэхээр болоод байгаа юм. Өнгөрсөн онд цементийн импортын татварыг нэмсэн нь дотоодын үйлдвэрлэл нэмэгдэхэд ихээхэн дэмжлэг болж байжээ. Харин энэ онд гэр ахуйн тавилга болон зарим нэр төрлийн барилгын материал уг жагсаалтад багтаж байгаа юм. Гаалийн татварыг зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дээр нэмэхээр болоод байгаагаас гадна импортод тавих стандартын шаардлагыг нэмэх шаардлагатай гэж үйлдвэрлэгчид үзэж байна.
Д.Хаш-эрдэнэ