НАСА агентлаг сансрын нисэгчдээ Улаан нүдэн гариг руу 2030 оны үед нисгэхээр төлөвлөж байгаа. Магадгүй 2040 он хүртэл хойшилж ч болох юм. Харин SpaceX Ангарагийг колоничлох ажлаа түргэвчлэхээр шийджээ.
Сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станцад хүргэх нислэг хийх зорилго тавьсан анхны хувийн компани болсноос хойш ердөө жил хүрэхгүй хугацааны дараа SpaceX хүнгүй нисэх төхөөрөмжөө Ангараг дээр газардуулахаар төлөвлөж байна.
Компани энэ зорилгынхоо талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй хэдий ч баттай эх сурвалжаас авсан мэдээллээр овор хэмжээ ихтэй ачааг Улаан нүдэн гариг дээр газардуулах туршилт хийх гэж байгаа аж.
Энэ нь тэнд очих хүмүүст зориулсан амьдрах байр, агуулах зэргийг дараагийн удаад аваачна гэсэн үг.
Элон Маскын бичсэнээр Драгон капсул нь одоо нарны аймгийн хаана ч газардах чадалтай болсон бөгөөд “Улаан луу” төсөл нь анхны туршилтын нислэг байх юм.
Гэхдээ энэ капсулд хүн суулгаад нисгэх тухайд компани эргэлзэж байгаа. Учир нь капсулын доторх зай SUV загварын машинтай ойролцоо аж. Компани хөлгийг 2018 оны гуравдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд өнөөдрийн бидний технологи дэлхийгээс улаан нүдэн гариг хүртэл дунджаар 150-300 өдөр аялах юм.
Харин энэ төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ирэх есдүгээр сард болох Олон улсын сансар судлалын чуулган дээр танилцуулах аж. 2018 оны тавдугаар сард манай цэнхэр гариг Ангарагтай хамгийн ойр зайд дөхөж ирэх учраас тухайн жилийн сүүлээр SpaceX-ийн хөлөг газардах боломжтой юм.
Эх сурвалж: BusinessInsider