Улсын хэмжээнд 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар мал, амьтны халдварт галзуу, боом, дуут хавдар, хорст салст, цэцэг, шүлхий зэрэг өвчин гарсаар байна.
Ялангуяа цэцэг өвчний тархалт зүүн бүсийн аймгуудад буурахгүй байгаа билээ. Мал амьтны гоц халдварт өвчний эсрэг ХХААЯ болон бусад агентлаг, төрийн байгууллагууд холбогдох арга хэмжээ авч байгаа хэдий ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, халдварт өвчнийг хяналтаддаа бүрэн авч чадахгүй хэвээр...
Мал амьтны халдварт өвчний үед тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь ажлын уялдаа холбоо сул, нэгдсэн бодлого чиглэлтэй хийгдэж чадахгүй байгаа юм. Ийд төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулаж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Тиймээс МХЕГ-аас малын халдварт өвчинтэй тэмцэх, цаашид авах арга хэмжээний талаархи хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт ХХААЯ болон Мал эмнэлэгийн үржлийн газар, Биокомбинат, Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ОБЕГ, Мал эмнэлэг, эмийн сорилт батлагаажуулалтын улсын лаборатори зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
МХЕГ –аас мал амьтны халдварт өвчин гарч байгаатай холбогдуулан УИХ-аас батласан хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, шийдвэр, дүрэм журмын хүрээнд Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хорио цээр тогтоох, өвчтэй, малыг устгах, булшлах, вакцины чанар аюулгүй байдал, халдваргүйтэл, болон вакцинжуулах арга хэмжээнд хяналт тавих, аймаг нийслэлийн МХГ-т мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэн мөрдүүлэх, Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар гаргах үүрэг чиглэл өгөх, хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Хэлэлцүүлгээс гаргасан санал, авах арга хэмжээний асуудлыг Засгийн газар болон Улсын онцгой комисст тавьж шийдвэрлүүлэх аж.
Дашрамд дурдахад, 2015 онд гэхэд 21 аймаг, нийслэлийн 860 сум дүүрэгт 28 төрлийн халдварт өвчин 1865 гарч, 15797 толгой мал өвчилж, өвчнөөр 3432 толгой мал хорогдож, 236 малыг зайлшгүй шаардлагаар устгаж, малт, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 38703,4 сая толгой мал хамруулж 98,6 хувьтай гүйцэтгэсэн байна гэж МХЕГ-аас мэдээлж байна.