2016 оны 4 дүгээр сарын 27, Улаанбаатар хот – Монгол Улсын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 7 дугаар байрт шалгарсныг мэдэгдэхэд нэн таатай байна. Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас шалгаруулдаг энэхүү өргөмжлөл нь Мобиком Корпорацийн улсын төсөвт оруулсан хувь нэмэр болон нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт гаргасан амжилтыг үнэлсэн явдал юм.
Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг 2001 оноос эхлэн жил бүр шалгаруулдаг уламжлалтай болсон бөгөөд Мобиком Корпорацийн нийт хамт олон энэхүү нэр хүндтэй шагналыг 2001 оноос хойш жил бүр хүртсээр ирсэндээ бахархалтай байна” хэмээн онцлон дурдлаа.
Энэ жил Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар зэрэг холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан, албан ёсны мэдээ, тайланд үндэслэн, татвар төлөлт, нийгмийн даатгал гэх мэт үндсэн үзүүлэлтүүдээр “ТОП 100 аж ахуйн нэгж”-үүдийг тодруулсан билээ.
Мобиком Корпораци үйлчилгээ, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын ажлуудаараа өнгөрсөн хугацаанд олон шагнал авсан бөгөөд хамгийн сүүлд энэ оны 3 дугаар сард Блүүмберг Монгол ТВ-ээс “2015 Оны Шилдэг Компани” өргөмжлөлийг хүртсэн юм.
Өнгөрсөн хорин жилийн туршид Мобиком Корпораци хэдэн зуун тэрбум төгрөгийг холбооны салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, бааз станц суурилуулах, шинэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлэхэд зарцуулж, улс орон даяар шинэ ажлын байрууд тасралтгүй бий болгосоор ирсэн билээ.
Бид цаашид уг хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлж, айл өрх, аж ахуй нэгжүүдэд хамгийн найдвартай харилцаа холбооны үйлчилгээг үзүүлсээр байх болно. Энэ жил бид 4G LTE технологийг хэрэглэгчдэдээ хүргэх замаар харилцааны үйлчилгээг шинэ шатанд гарган, бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг дэмжих болно.
Бидний амжилтын үндэс болсон манай нөхөрсөг хамт олон болон бидэнтэй хамт хөгжсөөр ирсэн нийт хэрэглэгчдэдээ талархал дэвшүүлье.