Монгол Улсын эмийн үйлдвэрлэлийн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтын нээлт өнөөдөр болно.
Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан GMP (Good Manufacturing Practice) стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт техник технологиор тоноглосон, смарт эмийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор өнөөдөр нээлтээ хийх юм.
Нийтдээ 20 тэрбумын өртөг бүхий дэлхийн стандартад нийцсэн үйлдвэр байгуулах төслийг “Монос” группийн хамт олон бүтэн долоон жилийн хөдөлмөрийн үр дүнд ийнхүү ашиглалтад оруулахад бэлэн болоод байгаа юм.
Энэ цогцолборын үндсэн үйлдвэр ашиглалтад орсноор шахмал болон капсултай 90 орчим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.
Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд хийсэн “Олон улсын GMP стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийн талаар “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Монголын анхны эмийн үйлдвэрлэлийн цогцолбороо нээх гэж байгаад баяр хүргэе. Төсөл хэзээ эхэлсэн талаар яриагаа эхэлье.
-Манай компани 1990 онд анх эмийн үйлдвэрээ Оросын цэргийн ангийн орхисон хуучин барилгад эхлүүлж байлаа. Дараа нь Толгойтод байдаг байранд шилжин орсон юм. Шилжин орсон барилга 1950-аад онд баригдсан хуучных л даа. Бид өнгөрсөн хугацаанд 4-5 удаа засвар хийж, тэр барилгыг шинэчилж байв.
Бид өөрсдөө, эх орондоо үйлдвэрлэх цаг үе болсон учраас яах аргагүй олон улсын стандарт шаардлага хангасан үйлдвэр хэрэгтэй
Улс орон хөгжиж, компани маань өргөжихийн хэрээр эмийн үйлдвэрийн шаардлага их өндөр болсон. Юу гэхээр бид эмийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэх хэрэгцээ гарч ирсэн. Эмийн үйлдвэрүүд маань гадагшаа эмээ гаргадаг болсон. Бид гадагшаа бүтээгдэхүүнээ гаргаж байвал олон улсын эмийн үйлдвэрлэлийн стандартыг хангасан байх хэрэгтэй болж байгаа юм.
Манай үйлдвэрлэдэг Нефрамон эмийг Оросууд их сонирхдог. Тиймээс бид ОХУ-д байдаг GMP шаардлага хангасан үйлдвэртэй хамтарч тэнд үйлдвэрлэж, гаргадаг болсон. Харин одоо бид өөрсдөө, эх орондоо үйлдвэрлэх цаг үе болсон учраас яах аргагүй олон улсын стандарт шаардлага хангасан үйлдвэр хэрэгтэй болсон.
Хамгийн чухал нь Монголчууд олон улсын стандарт шаардлага хангасан чанартай эм хэрэглэх ёстой. Энэ л үндэслэл дээр бид төслөө эхлүүлсэн.
Ингээд 2009 онд төслөө эхэлж, 2010 онд гэрээгээ байгуулж, зураг төслөө боловсруулан нийтдээ долоон жилийн хүч хөдөлмөрийн үр дүнд энэ үйлдвэр маань нээлтээ хийж, ашиглалтад орлоо.
-Төслийн зардал 20 тэрбум гэж байсан. Бага мөнгө биш. Тэгэхээр импортоор хэрэгцээт эмийг оруулж ирээд, одоогийн үйлдвэрлэлээ эрхлээд явахад болох байтал эрсдэл үүрэн энэ цогцолборыг байгуулахын ач холбогдол юу байв?
-Монголчууд 1990 оны үед нийт эмийнхээ 93 хувийг гаднын улс орноос авдаг байсан. Үүний дараа эмийн үйлдвэрүүд нэг үеэ бодвол олширч 35-д хүрч байсан үе бий. Харин одоо он цагийн шалгуураар 25 орчим эмийн үйлдвэр үлдээд байна. Эдгээр үйлдвэрүүд Монголчуудын хэрэглэж байгаа эмийн 20 гаруй хувийг хийдэг болсон. Өөрөөр хэлбэл гаднаас авдаг эмийн хэмжээ багасч байгаа хэдий ч хангалттай хэмжээнд хүртэл буурахгүй байна л даа.
Нөгөө талаас улс орны үндэсний бодлого гэж бий. Дайн дажин, гамшиг гээд онцгой нөхцөл байдалд улс орон өөрийн нийт хэрэглээний эмийн тодорхой хувийг дотооддоо үйлдвэрлэх шаардлага байдаг. Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлого гэж бий л дээ. Монголын Засгийн газрын хар хайрцаг, үндэсний аюулгүй байдлын бодлого дотор зайлшгүй шаардлагатай эмийн 50 хүртэлх хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн байдаг юм. Тэр бодлогын хүрээнд л улс орноос тусламж, дэмжлэг авалгүйгээр хувийн компани үүнийг хэрэгжүүлж байна.
-Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийг дотооддоо үйлдвэрлэхийг дэмжих бодлогын хүрээнд хийж байгаа ажил гэсэн хэдий ч төрийн дэмжлэггүй, хувийн хөрөнгө оруулалтаар энэ бүтээн байгуулалтыг хийсэн гэсэн үг үү?
-Бид өөрсдөө зээл авч 20 орчим тэрбум төгрөгөөр үйлдвэр маань боссон. Төслийн хөрөнгө оруулалт талаар ярихад бид барьцаа хөрөнгө хүрэхгүйгээс их хэмжээний зээл авч чадахгүй хүнд байсан. Тиймээс компанийнхаа 20 хувийг Европын хөрөнгө оруулалт босголтын банкинд худалдсан. Үүний зэрэгцээ их хэмжээний зээл авсан. Тэгээд л өөрсдийн орлогоос дөрвөн тэрбумыг оруулж байж л төслөө өнөөдрийн хэмжээнд хүргэлээ.
Манайд үндэсний зайлшгүй шаардлагатай эм үйлдвэрлэл дээр барих бодлого нь тунхаглалын шинж чанартай
Төслийн анхны үе шат дуусч байна. Үүний араас бид шингэн болон лаа хэлбэрийн эм, эмийн ургамлын хэрэглээний үйлдвэр гээд ар араасаа төслүүдийг эхлүүлнэ.
-Бодлогын хувьд улс дэмжих ёстой гэж байна. Тэгвэл энэ цогцолборыг ашиглалтад оруулах хүртэл төрөөс бодлогын, эрхзүйн орчны хувьд дэмжлэг үзүүлсэн болов уу?
-Бидний төсөв 30 орчим хувиар хэтэрсэн. Үнэнийг хэлэхэд манайд дэд бүтэц асар үнэтэй бүтэж байна. Бид дулааны, уурын шугамаа хоёр километр газраас татаж байх жишээтэй. Цахилгаан, халаалт, үйлдвэрийн шаардлагатай зүйлсийг хийхэд асар өндөр үнэтэй болсон.
Хоёрдугаарт эрхзүйн орчны хувьд манайд үндэсний зайлшгүй шаардлагатай эм үйлдвэрлэл дээр барих бодлого нь тунхаглалын шинж чанартай. Өөрөөр хэлбэл дээрх жагсаалтад байгаа эмийг үйлдвэрлэж байвал тоног төхөөрөмж болон бусад тал дээр татварын хөнгөлөлт үзүүлэх гэдэг ч юм уу тийм зүйл байхгүй. Яагаад гэхээр үндэсний зайлшгүй шаардлагатай эм гэдэг нь зайлшгүй байхаас гадна хямд байх ёстой. Хямд эмийг хувийн компани үйлдвэрлэвэл ашиг гарахгүй шүү дээ. Тийм ашиг сонирхол төрүүлж, үнийг нь барихын тулд улс орон татварын бодлогоороо дэмжих ёстой. Энэ мэтчилэн асуудалд манайхан их учир дутагдалтай санагддаг.
-Дэд бүтцээс гадна өнгөрсөн долоон жилийн хугацаанд тулгарсан хүндрэл бэрхшээл юу байв?
-Манай цогцолбор үйлдвэр бол Монгол Улсад анхных нь. Тэгэхээр үйлдвэрийн зураг хийнэ гэхэд л хийх газар манайд байхгүй. Тиймээс бид Бельги, Швейцарь, БНХАУ, Тайвань гээд олон улсуудтай уулзаж үнийн санал авч байгаа юм. Асар үнэтэй. Зөвхөн зураг гэхэд л нэг сая ам.долларын өртөгтэй болж байсан. Ингээд бид 600 мянган ам.доллар буюу тэрбум орчим төгрөгөөр зөвхөн зураг хийлгэж байгаа юм.
Боломжтойгоо Монголынхоо мэргэжилтнүүдээр, боломжгүйгээ гаднаас мэргэжилтэн урьж хийлгэсэн гээд маш олон хүний хамтын хөдөлмөрөөр боссон үйлдвэр
Харин дараагийн ээлжинд зургийн дагуу бүтээн байгуулалтын ажлаа хийе гэхэд манай барилгын компаниуд зарим хэсгийг нь хийж чадахгүй байсан учраас гаднаас мэргэжилтнүүд авчирсан.
Юу гэхээр хамгийн цэвэр өрөөний даралт хамгийн өндөр байх жишээтэй. Тэр өрөөний агаар гадагшилна уу гэхээс гаднаас агаар орж ирэхгүй байх хэрэгтэй. Агаарын даралтаар хүртэл бохир агаар оруулахгүй байхаар баригддаг. Өрөө бүрийн үүдэнд агаарын даралт хэмжигч байрлуулсан байдаг юм. Энэ мэтчилэн маш нарийн шаардлагатай учраас үүнийг манайд хийх туршлага байхгүй байсан. Боломжтойгоо Монголынхоо мэргэжилтнүүдээр, боломжгүйгээ гаднаас мэргэжилтэн урьж хийлгэсэн гээд маш олон хүний хамтын хөдөлмөрөөр боссон үйлдвэр.
Үүнээс гадна бас нэг хүндрэл бэрхшээл бол GMP стандарт буюу чанартай эм үйлдвэрлэх дадал зуршилыг бий болгох хэрэгтэй. Стандартад заасан бүх зүйлийг биелүүлж байх ёстой. Тэр зүйлийг бий болгох сургалт хамгийн хүнд нь байдаг. Энэ төслийн
Бид 2010 оноос эхлэн сургалтуудыг гаднын мэргэжилтэн урьж, гадагш нь явуулж олон удаа хамруулсан. Англи, Франц, Малайзад сургахаас гадна гаднын мэргэжилтнүүд өнөөдрийг хүртэл стандартад хяналт тавьж, зөвлөгөө өгч байна. Хамгийн гол нь Монголд анхдагч гэдэг утгаараа энэ салбарт дутагдах юм их байсан.
-Цогцолбороо байгуулчихлаа. Харин түүхий эдийн асуудал ямар байдаг юм бол?
-Дэлхийд эмийн түүхий эд хийж байгаа цөөхөн улс байдаг. БНХАУ, Энэтхэг, Итали гэх мэтчилэн цөөхөн л дөө. Эмийн чанартай түүхий эдийг сонгохдоо хаана хийсэн нь чухал бус ямар стандартыг мөрдөж байна вэ гэдэг нь чухал.
Өөрөөр хэлбэл USP 24, 25 буюу АНУ-ын 24, 25-р стандарт, BP буюу английн 2014 оны шаардлага хангасан байна уу гэдэг эсэхээс хамаардаг. Бид хамгийн чанартай түүхий эдийг авдаг. Саяхан манай Мэргэжлийн хяналтын газраас Монголд үйлдвэрлэж байгаа болон импортын бүх Амбицилины нянгийн эсрэг чадварыг шалгасан байна лээ. Ингэхэд манай “Монос” эмийн үйлдвэрийнх нянгийн эсрэг чадвар хамгийн өндөр, чанартай гарсан байна лээ. Өөрөөр хэлбэл импортын бүтээгдэхүүнээс өндөр үнэлэгдэж байна гэдэг бид түүхий эдээ зөв сонгож чадаж байна, эмийн үйлдвэрийн дүрэм, журамыг сайн барьж ажилладгийг харуулж байгаа үзүүлэлт юм гэж дүгнэж байна. Өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийг сонсоод их баярласан.
-Та түрүүн дараагийн шатны тухай цухас дурдсан. Шингэн болон лаан хэлбэрийн эмийн үйлдвэрүүд хэзээ ашиглалтад орох бол?
-Үндсэн үйлдвэр ашиглалтад орчихлоо. Харин дараагийн тавин хувийг 2-3 жилийн дотор ашиглалтад оруулна гэж өөдрөгөөр харж байна. Гэвч улс орны эдийн засаг хямарсан байна л даа. Одоогоор барилгууд маань бүрэн дуусчихсан. Дэд бүтцийг нь шийдчихсэн. Харин одоо тоног төхөөрөмж суурилуулж, дотор орчинг олон улсын стандартад нийцүүлэх ажил үлдээд байна. Тиймээс богино хугацаанд хийнэ гэсэн л төлөвлөгөөтэй байна даа. Туршлагатай болчихсон.
Илүү чанартай, илүү өндөр идэвхтэйгээр нь хийхийн тулд өндөр технологи хэрэглэж байна
Монголчууд тансаг хэрэглээтэй ард түмэн. Унаж байгаа машин нь Бенз, Лексус, гар утас нь iPhone, үзэж байгаа телевизор нь дэлхийн брэндүүд, ууж байгаа нь та мэдэж байгаа шүү дээ виски, виног хамгийн сайныг нь хэрэглэж байна. Тэгсэн хэр нь эрүүл мэнд, эмийн хэрэглээндээ нарийлдаг ард түмэн. Гэтэл бидний хамгийн үнэтэй зүйл бол эрүүл мэнд шүү дээ. Эмийн үнэ өндөр байна гэдэг. Арван мянган төгрөгийн үнэтэй эм авахдаа толгой нь өвддөг. Би нэг л юмыг ойлгодоггүй юм. Чанартай хямд юм гэж яриад байдаг. Бид 20-иод тэрбум төгрөг зарж байгуулсан үйлдвэртээ хийсэн чанартай эмийг жижиг хувийн үйлдвэрээс хямд зарахгүй. Илүү чанартай, илүү өндөр идэвхтэйгээр нь хийхийн тулд өндөр технологи хэрэглэж байна. Гэтэл чанартай хэр нь хямд эм гээд байгааг ойлгодоггүй. Өөрөөр хэлбэл Монгол хүн бол эрүүл мэнддээ анхаарч, чанартай эм хэрэглэх цаг нь болсон. Зах зээлийн нийгэмд өвдвөл өөрөө өөрийгөө л анхаардаг цаг үе шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд эрүүл амьдрах ёстой.
Гадаадаар явж байхад өглөөний 06.00 цагт цэцэрлэгт хүрээлэнгээр нь дүүрэн хүн гүйж байна. Эрүүл мэнддээ анхаарч байна шүү дээ. АНУ-ын ерөнхийлөгчийн бие хамгаалагчийн хамгийн хэцүү нь өглөөний гүйлтийн үеэр дагаж хамгаалалт хийх байдаг юм гэсэн. Ерөнхийлөгч нар нь хүртэл онгоцонд суухдаа өндөр шатаар хүүхэд шиг гүйгээд л орж байгаа харагддаг. Энэ нь ерөнхийлөгч маань эрүүл, хүчтэй, эрч хүчтэй гэдгийг харуулж байгаа юм. Тэгж байж л их зүйл хийнэ шүү дээ. Яагаад энийг яриад байна гэхээр Монголчууд маань эрүүл мэнддээ анхаарах цаг болсон гэж хэлмээр байна. Энэ үйлсэд хувь нэмэр оруулах сайхан ажил хийж байгаадаа манай хамт олон баяртай байдаг. Монгол түмэн маань эрүүл байх болтугай. Эрүүл явбал улсын наадам үзнэ гэдэг шиг олон наадам үзэх болтугай.