Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ баталсан. Тус хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.
Хуулийг санаачлагч, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа “Эрүүл мэндийн тухай хуульд "Монгол хүний эрүүл мэнд төрийн онцгой анхааралд байх ёстой" гэж заасны дагуу энэ хуулийн үзэл баримтлалыг боловсруулсан. Уг салбарын шинэчлэлийг бид дөрвөн үндсэн чиглэлээр харж байгаа.
Нэгдүгээрт хууль эрх зүйн орчны, хоёрдугаарт, санхүүгийн, гуравдугаарт хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн, дөрөвдүгээрт хүний нөөцийн шинэчлэл. Эрх зүйн орчны шинэчлэлд энэ дөрвөн жилд чухал алхмууд хийгдлээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль батлагдчихлаа. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг ойрын үед өргөн барихаар бэлдэж байна. Эмнэлэг боломждоо тулгуурлаж, зөвхөн төсөвт найдаж хөгжих биш зорилтдоо тулгуурлаж хөгжих ёстой. Хуульд эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаж зохион байгуулах, хэрхэн санхүүжүүлж, хянах вэ гэдгийг нарийвчлан тусгасан.
Эмнэлэг сайн ажилладаг эмчдээ, олон жил ажилласан ажилтандаа хэдэн төгрөгийн цалин, урамшуулал өгөх вэ гэдэг асуудал өмнө нь хязгаарлагдмал байсан. Харин энэ хуулиар үүнийг нээж өгсөн. Ингэснээр эмч хийж буй ажилдаа таарсан бодитой цалин, урамшуулал авч, нийгмийн асуудлаа шийдэх боломж бүрдэж байгаа юм” гэв. Мөн НББСШУБХ-ны дарга Д.Батцогт уг хуулиар эмнэлгийн байгууллагыг улстөрөөс хараат бус болгож, боловсон хүчний болон санхүүгийн эрхийг нэмэгдүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах бололцоог нээж өгч байгааг онцолсон.