Хүн төрөлхтний баяр бахдал болсон олимпийн их наадмын түүхэнд анх удаа 3 ихэр олимпод оролцох нь ээ. Эд бол Эстони улсын холын зайн гүйгч Лейла, Лили, Лийна нар юм.
Ирэх 8-р сард Бразилийн 2 дахь том хот болох самба бүжгийн хот Рио Де Жанейрод зуны олимпийн 31 дэх тоглолт болно. Эдгээр бүсгүйчүүд маань марафон гүйлтийн төрөлд орох эрхээ хэдийнэ авчихсан, бэлтгэлээ хийгээд завгүй байгаа аж.
Улсынхаа элит тамирчид хэдийнэ болсон тэднээс 2 нь 2011 онд Эстонийн хөнгөн атлетикийн аваргын тэмцээнээс 3 түрүү хүртсэнээр олонд танигдаж эхэлж байжээ. Лийна 10 мянган метр болон хагас марафонд түрүүлж байсан бол Лейла марафоны төрөлд аваргалж байсан байна.
Тэр цагаас хойш тэд олон улсын чанартай тэмцээнүүдэд удаа дараа амжилт гаргасаар иржээ. Тэд мөн гүйлтээр хичээллэхээс гадна бүжгийн төрлөөр идэвхтэй хичээллэдэг гэнэ.
Хүүхэд байхаасаа л бүжигт дурлаж байсан аж. Бүжгийн ачаар тэд хол зайд гүйхэд шаардагддаг тэсвэр хатуужлыг олж авдаг гэх.
Тэд бас дэлхийн хамгийн том харуул хамгаалалтын компани болох G4S-д аврагч сэлэгчээр ажилладаг гэнэ. Лондонд төвтэй, дэлхийн 125 оронд салбартай энэ компанийн удирдлагууд ч 3 бүсгүйг элдэв зүйлд санаа зовох зүйлгүй сайхан нөхцөлөөр хангаж өгдөг юм байна.
Бүжгээрээ хичээллэх, сургуульд сурах, гэр бүлтэйгээ цагаа өнгөрөөх гээд л бүх л таатай нөхцөлийг компаниасаа авдаг тэд 2010 оноос Тартугийн их сургуульд эчнээгээр сурч байгаа аж. Тэдний бэлтгэлийг удирдан залдаг хүн нь Харри Лемберг.
Залуу цагтаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан энэ эрхэм 2000-2008 оны хооронд 3 олимпод тамирчдаа авч орсон туршлагатай нэгэн. Тэр мөн Тартугийн их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүний албыг хашдаг ажээ.
Ийнхүү бид энэ жил анх удаа 3 ихэр олимпод орохыг харах нь. Сонирхуулахад марафонд 2 ихэр ч мөн орж магадгүй байгаа бололтой. Германы ихэр эгч дүүс болох Анна болон Лиза Хаанер нар хэрэв оролцвол нийтдээ 5 ихэр нэгнийхээ өөдөөс тэмцэлдэх сонин тохиол бүрдэх нь.
Анна нь хэдийнэ эрхээ авчихаад байгаа бол Лиза нь олимпийн нормативыг биелүүлэхийн тулд дахин уралдаанд орох хэрэгтэй байгаа.
Тэр уг нь хэд хоногийн өмнө болсон нэгэн уралдаанд эрхээ авах байсан ч азгүй явдал тохиосон байна. Барианы өмнө 6-р байрт явж байсан тэр эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсноор мөрөөдөл нь хэсэг хугацаагаар хойшлогдож.
2 ихэр олимпод орж байсан тохиолдол хэд хэд байдаг. Эдгээрээс хамгийн алдартай нь Белоглазовууд. Сергей нь 1980, 1988 онд олимпийн аварга болж байсан бол Анатолий нь 1980 оны олимпод түрүүлсэн. Тэд мөн хоёул дэлхийн удаа дараагийн аваргууд.
Манай улсаас харин одоогоор ийм тохиолдол гараагүй байна. Чөлөөт бөхийн тамирчин Ло. Энхбаяр Сөүлийн олимпод шагналт 4-р байранд шалгарч байсныг бид мэднэ. Түүний ихэр болох Ло.Эрхбаяр харин олимпийн эрхээ хараахан авч амжаагүй юм.
Бас чөлөөтийн А.Энхээ гавьяат Сөүлд шагналт 6-р байрт орж байсан бол түүний ихэр А.Тайван мөн л эрхээ аваагүй байдаг. Гэхдээ нэгэн цагт Монголоос маань ихрүүд улсаа төлөөлөн олимпод явах цаг ирэх биз ээ.
Эх сурвалж: www.g4s.ee www.handelsblatt.com