Өнөөдөр болсон онцлох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Хамгаалах газаргүй, хараа хяналтгүй хүүхэд нийтлэлийг ЭНД-ээс уншаарай.
- Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалд шалгалт хийжээ.
- Олон улсад МОНГОЛ-ыг сурталчлан таниулах томоохон боломж нийтлэлийг уншаарай.
- Ихэнх нутгаар салхи шуургатай байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна.
- Монголын улсын эрүүл мэндийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн үндэсний ууган байгууллагуудын нэг болох Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг эхлүүлж “Хепатит С вирүсийн эмчилгээний шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын симпиозумыг 4-р сарын 29-ны өдөр зохион байгуулах гэж байна.
- Монгол Ардын намын дарга М.Энхболд тэргүүтэй тус намын төлөөлөл Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор уламжиллаа.
- “Ирвэс хамгаалах сан” болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, Тост-Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахад чухал үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нарт талархал илэрхийлж, нутгийн иргэд болон тус сангийн төлөөлөл өнөөдөр Талархал, дурсгалын зүйлийг гардууллаа.
- Байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд “Бүтээлч оюутан” тэтгэлэгт төслийн уралдаан зарласны дагуу 137 төслийн санал ирснээс 117 төсөл шалгараад байна.
- Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6915, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна.
- Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосноор Монгол генералуудын өдөр бий болсон түүхтэй.
- ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоотой хамтран Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын мэргэн түшмэл” баримтат киноны нээлтийг өчигдөр хийлээ.
- Стандартчиллын Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр боллоо.
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөс улаанбурхан өвчний онцлогийн талаар тархвар зүйн нарийвчилсан судалгааг хийж өгөхийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүсчээ.
- Сонирхогчдын шатрын дэлхийн аваргад 2000 хүртэлх ангилалд оролцсон МУБИС-ийн оюутан спортын мастер Энхсайханы Хулан 9 өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангалаa.
- Хордлогын тохиолдол бүртгэгдсэн энэ сарын 24-нд “Нью свийт фүүдс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.
- Германы Дойче банкны шинжээчид “Рио Тинто, Туркойз хилл, Монголын засгийн газар Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх эцсийн шийдвэрээ хоёрдугаар улиралд багтаан батална гэсэн хүлээлттэй байна.
- Facebook компани 1,65 тэрбум сарын идэвхтэй хэрэглэгчтэй болж, Шууд бичлэг дамжуулах, Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх шинэ боломжийг хэрэглэгчдэд олгосон төдийгүй Oculus Rift төхөөрөмжөө худалдаанд гаргасан юм.
- Замын Цагдаагийн газрын баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00.00 цагаас ирэх сарын 01-ний 23.00 цагийн хооронд, Замын Цагдаагийн газрын баруун урд уулзварыг дөрөвдүгээр сарын 29-ний 22.00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны 10.00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаах аж.
- Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 оны нэгдүгээр сард эхний шатанд 200 сургуулийн төсөл шалгарч амжилттай хэрэгжиж байгаа бол дөрөвдүгээр сард хоёрдугаар шатанд 427 сургуулийн 450 төсөл шалгарч 2000-3000$ тэтгэлэг нийт 3,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын болон үйлийн орчин бүрдэхэд дэмжин ажиллаж байгаа ажээ.
- Ирэх долдугаар сарын 15-16-нд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад ирэх зочид төлөөлөгчдийн дийлэнх нь нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалт шаардах албан тушаалтай хүмүүс байх юм байна.
- Эклерээс хордлого авсан хүмүүсийн тоо тасралтгүй өсч, өнөөдрийн байдлаар хордлого авсан хүний тоо 128-д хүрээд байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт УИХ баталсан. Тус хуулийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан болон ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.
- БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд оюутны сургалтын төлбөрийн асуудал үндсэндээ шийдэгдэхээр байгаа тул ирэх жил их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй гэсэн мэдээллийг холбогдох байгууллагаас ирүүлж байна” гэв.
- Монгол улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас 170 цэргийн дээд цолтон төрсөн юм. Цагдаагийн байгууллагад харьяалагдах генерал цолтон 17 байгаагийн хамгийн анхны цолыг хошууч генерал С.Бүдрагчаа хүртэж байжээ.
- Улсын хэмжээнд 2016 оны эхний дөрвөн сарын байдлаар мал, амьтны халдварт галзуу, боом, дуут хавдар, хорст салст, цэцэг, шүлхий зэрэг өвчин гарсаар байна.
- Дөрөвдүгээр сард 4,9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч та хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэжмээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг анхаарна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- Монгол Улсын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 7 дугаар байрт шалгарсныг мэдэгдлээ.
- УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл нар хамтран Эрүүгийн хуульд заасан эмч нарыг мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой 20-80 сая төгрөгөөр торгох эсвэл 2-8 жил хорих ял шийтгэх заалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх хуулийн төсөл санаачилж санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.
- Сонгуульд оролцохтой холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийж, ирэх сонгуульд дангаараа оролцохоо мэдэгдлээ.
ДЭЛХИЙД:
- Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп өчигдөр /04.27/ Вашингтон хотноо мэдэгдэл хийж, гадаад бодлогынхоо талаар танилцууллаа.
- НАСА агентлаг сансрын нисэгчдээ Улаан нүдэн гариг руу 2030 оны үед нисгэхээр төлөвлөж байна.