“Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа болон Үүрэн холбооны Үндэсний оператор “Жи-Мобайл” ХХК-ийн Маркетинг, борлуулалт хариуцсан дэд захирал Ч.Гэрэл нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр Жи-Мобайл ХХК нь “Монгол Контент” ХХК-ийн “Монгол Мюзик” үйлчилгээгээр дамжуулан Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн дуу хөгжмийн бүтээлийг “ДоРеМи” үйлчилгээгээрээ дамжуулан албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэх юм.
“Жи-Мобайл” ХХК-ийн Маркетингийн ахлах менежер Б.Уянга:
“Жи-Мобайл ХХК өнөөдөр Монгол Контент ХХК-тай мастер контент агрегаторын гэрээ зурлаа. Ингэснээр манай хэрэглэгчид “ДоРеМи” үйлчилгээгээр дамжуулан хамтлаг дуучдын хөгжим дууны уран бүтээлийн контентуудыг утсан дээрээ авч ашиглах боломжтой болж байгаад баяртай байна” гэсэн юм.