“ҮНДЭСТНИЙ МАРКЕТИНГ БУЮУ МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ЗАГВАР”
Сонгууль ойртож буй энэ цаг үед бид хэрхэн хөгжих ёстой вэ гэж санаа бодлоо уралдуулах нь эрүүл улс төр гэж би боддог. Гэхдээ би энэ нийтлэлийг өөрөө дэвшиж өрсөлдөх гэж бичээгүй, миний санааг хөтөлбөртөө тусгасан ямар ч хүнийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж, өөрийн санааг бусадтайгаа хуваалцах гэж бичсэн юм.
Бид олон жил яагаад Сингапур шиг, Солонгос шиг, Финлянд шиг гэх мэтээр хэн нэгэн шиг аргаар хөгжих гэж яриад байдаг юм бэ? Бид чинь хүнийхээ талаас тэднээс өөр, давуу ч талтай, сул ч талтай. Бидний хөгжлийн талаар ярилцаж буй энэ цаг үе тэднийхээс бүүр ч өөр, маш өндөр технологижсон, интернэтийн эрин үе. Гэтэл бид тэдэн шиг, тэдний цаг үе шиг гангийн үйлдвэр хийгээд хөгжчих гээд ч байх шиг, үйлдвэр байгуулаад хөгжчих гээд ч байгаа юм шиг.
Миний бодлоор Импортыг орлох үйлдвэр гэдэг бол зөвхөн амиа аргацаах бодлого бөгөөд үүнийг улс биш орон нутгийн удирдлагууд иргэдийн амьжиргааны төлөө бодож хийж байх ёстой ба улсын бодлого нь бид дэлхийд юугаар тэргүүлэх вэ гэдгээ тодорхойлоод түүндээ бүх хүч нөөцөө зориулан зүтгэх ёстой гэж боддог. Тиймээс миний санаа үйлдвэрлэл биш оюуны экспорт Монголд хамгийн зохино гэдгийг өөрийн хэмжээнд тайлбарлан бичлээ.
НЭГ. БИД ХЭН БЭ?
Аливаа ажил амжилтад хүрэхийн тулд тухайн ажлыг хийх гэж буй хүн нь тухайн ажилдаа авьяастай, унаган зан чанар нь тохирсон байвал түүнийгээ амжилттай хийж гүйцэтгэх суурь нөхцөл болдог. Тийм учраас бид хөгжлийн загвараа ярихдаа дэлхийн бусад орон хэрхэн хөгжилд хүрсэн бэ гэдгийг ярихаасаа өмнө бид хэн бэ, бид бусад улс үндэстнүүдээс юугаараа давуу ба юугаараа дутуу вэ гэдэг нэгдмэл нэгэн ойлголттой болж, түүнийгээ нийтээрээ хүлээн зөвшөөрснөөр өөртөө тохирох хамгийн зөв замаа олох боломжтой юм. Тэгэхээр энэ асуудлыг миний бие Монголчуудын маань бахархан ярих дуртай Чингисийн Монголын амжилттай уялдуулан тайлбарлахыг хичээе.
Чингисийн өмнөх Монгол улс ямар байв? Талцан хуваагдсан олон овог аймгууд “орондоо орох завгүй олзлолдон тэмцэлдэж” байжээ. Яг л бид өнөөдөр нам намаараа талцан биесээ хэмлэлдэн суудаг шиг. Монголчуудын эдийн засгийн амьдрал ердөө мал аж ахуйгаас гадна сайхнаар нэрлэвэл дайн байлдаан, муухайгаар хэлбэл дээрэм тонуул байсан. Яг л бид мал аж ахуй ба уул уурхай хийж байгаа шиг. Гэтэл бид бие биесээ дээрэмдэх биш, нийлж байгаад өөрсдөөсөө илүү баян улс орнуудыг сайхнаар хэлбэл байлдан дагуулж муухайгаар хэлбэл дээрэмдэн тонож байсан нь Монголчуудыг бараг эхний бөгөөд эцсийн удаа үндэстэн даяар нь нэгтгэж, нэгэн зорилготой, хамтын хүчийг бий болгосон байна.
Чингис хаан байлдааны олз омгийг цэрэг бүрт хүртээж чаддаг урамшууллын систем хөгжүүлж чадсан нь Монгол цэргүүдийн байлдан тулалдах урам зоригийг сэргээж амжилттай тулалдах суурь болсон гэж боддог. Чингис хаан дэлхийн талыг байлдан эзэлж үүнээс цааш газар үгүй болох үед мориноосоо бууж төрийг засах буюу дайн байлдаангүй эдийн засгийн загварыг бий болгох шаардлагатай тулсан нь хэцүү ажил байсан болов уу? Монголчууд хэзээнээсээ үйлдвэрлэл эрхэлж бусад улс орныг хангаж байсангүй, худалдаа хийж улс хооронд явж байсангүй тул Монгол хүний ур чадвар онцлогт таарсан хамгийн сайн эдийн засгийн загвар нь “Торгоны зам” байлаа. Тухайн үеийн дэлхийн худалдааны салбарт шийдвэрлэхэд хамгийн хэцүү асуудал нь худалдаачдын аюулгүй байдал байсныг овжноор олж харан Чингисийн Монгол цэргүүдийн хамгаалалт бүхий худалдааны замыг бий болгож түүгээр явж өнгөрсөн худалдаачдаас татвар авах болсон нь цаг үеийнхээ нөхцөл байдал болон Монголчуудын ур чадвар, хувь хүний онцлогт таарсан сайхан шийдэл болж чаджээ.
Тэгэхээр Монголчууд бид хувь хүн бүр өөрийн эрх ашгийг түрүүнд тавьж, тэр нь улс үндэстний эрх ашигт нийцэж байвал морь нохой мэт зүтгэж өөрийгээ өөд нь татаж, тэр нь улсаа өөд нь татаж чаддаг мэт санагдана. Өөрөөр хэлбэл улс орны зорилго нь хувь хүн бүрийн эдийн засгийн бие даасан байх сонирхолд нийцэж чадвал Монгол хүн бүр үүний төлөө зүтгэж чадна гэсэн үг юм. Гадаадад гарахаараа Монгол хүн Монголдоо байгаагаасаа илүү ажил хийж чаддаг нь бидний амьд үлдэх чадвар, биеэ даасан чанар ямар гаргуун болохыг харуулна.
Тиймээс бидэнд Солонгосчууд шиг ганц нэг том компаниа улс даяараа дэмжээд хөгжих зан чанар, ухамсар угаас байхгүй тул цөөн том компани дээр суурилсан хөгжлийн загвар зохихгүй гэсэн үг юм. Хамгийн энгийнээр нотлоё гэвэл томоохон компанид дундаас дээш түвшинд ажиллаж буй залуусаас асуусан асуулгад 80-с дээш хувь нь “алсдаа энэ компанид сурсан зүйлээ ашиглан хувийнхаа бизнесийг босгоно” гэсэн зорилготой байдаг явдал юм. Монгол залуусын хувьд энэ компанитайгаа насыг барж, компанийнхаа амжилттай өөрийнхээ амьдралыг уях биш өөрийн гэсэн бизнесийг мөрөөдөж явдаг. Тийм ч учраас Монгол зүйр үгэнд “Барын сүүл байснаас батганы толгой байсан нь дээр” гэж байдаг байх. Ингээд бид нэг том компанийн төлөө бултаараа зүтгэн түүнийгээ дэлхийн хэмжээнд гарган хөгжих загвар зохихгүй гэдгийг харлаа.
Зарим хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх замаар бид хөгжинө гэж бодоод зогсохгүй түүнийгээ төрийн бодлого болгон хэрэгжүүлэхээр улайрч, хэрэгжүүлж ч байна. Үйлдвэрлэл гэдэг бол эдийн засгийн утгаараа тооноос ашиг гаргадаг бизнес. Маш ихээр үйлдвэрлэж байж л бүтээгдэхүүний өртгийг хямд байлгаж чаддаг бөгөөд үйлдвэрт ажилладаг ажилтан гэдэг бол нэг л дамжлагыг маш сайн хийж чаддаг, шоргоолж шиг ажилсаг, урдах ажлаасаа өөр илүү зүйл хүсдэггүй тийм хүмүүс л ажилладаг онцлогтой.
Энэ онцлог нь хятад хүнд гайхамшигтай таардаг бөгөөд тэд шоргоолж шиг ажилсаг, элдэв том зүйл бодож явдаггүй, тэгээд ч олуулаа тул тэдний хөдөлмөрийн хөлс хямд. Ийм ч учраас дэлхий даяараа Хятадын үйлдвэрлэлд далайн чанадаас ч бууж өгч өөр өөрсдийн зүйлийг хийж, үйлдвэрлэлийг тэднээр хийлгэдэг болжээ. Харин Монгол хүн үйлдвэрийн ажил хийж байхдаа Оюу Толгойн гэрээг зөв буруу болсон талаар бодон шаналж, үйлдвэрийн маань эзэн баяжиж байгаа байх даа гэж бодохоос уур нь хүрч, үйлдвэрээс хулгай хийж ч хамаагүй илүү ихийг хүсч явдаг онцлогтой.
Мөн бүгдээрээ хувьдаа ТҮЦ-тэй ч болов болохыг хүсдэг, яаж ч байсан бие даасан байхыг хүсдэг ийм онцлогтой хүмүүс дамжлагын ажил дээрээ бүх зүрх сэтгэлээ зориулан ажиллаж чадах уу? Цалин нь хүрэхгүй учраас нэмэлт орлого хүсдэг гэж ихэнх нь биеэ өмөөрөхийг оролдоно. Маш том компанийн томоохон захирал, жилийн цалин нь хэдэн арван саяар хэмжигдэх цалинтай ч тэр хүн заавал хувьдаа ямар нэг зүйлтэй байхыг хүсдэг. Ийм хүний бүх анхаарал тухайн үндсэн ажилдаа зарцуулагдах уу? Энэ бүхнийг би буруу гэх гээгүй. Энэ бодит үнэн онцлогоо бид эхлээд зөвөөр ойлгож, үнэнээр нь хүлээж авмаар байна.
Монголын барилгын компанийн захирал эх орноосоо урвагч эсвэл хятад хүнд хайртай болохоороо хятад хүмүүсээр барилга бариулдаг гэж бодож байна уу? Тэр хүн чинь Монголынхоо банкнаас дэлхийд хаана ч байхгүй өндөр хүүгээр зээл аваад барилгын ажил эхлүүлсэн байдаг. Гэтэл дээр өгүүлсэнчлэн барилгын ажлыг хурдан чанартай хийчих сэтгэлтэй Монгол ажилчин байдаггүй бөгөөд ажилтан бүр ажлын хажуугаар өөр зүйл хүсч, хүслээ биелүүлж чадахгүй бол барилгаасаа хулгай хийгээд байхаар цаг хугацаа өнгөрч, хулгайд юмаа алдсаар зардал нь өсөөд байдаг.
Барилгын компанийн захиралд 2 сонголт байна. Ийм характертай Монгол ажилчиддаа хулгайд алдах зүйлээ урьдчилан зардалд тооцон бодож, удаан хийх хугацааныхаа банкны хүүг бодоод Монгол ажилчиддаа багахан цалин өгөөд удаан хугацаандаа тааруулан ажиллах. Аль эсвэл элдэв зүйл бодолгүй хурдан, дайчин ажилладаг хятад ажилчдад өндөр цалинг нь өгөөд хурдан дуусгах. Энэ бүхний эцэст Монгол хүн бол үйлдвэрийн дамжлага дээр үнэнчээр, тууштай ажиллах хүмүүс биш бөгөөд, тэд бүгд “Батганы толгой” болох туйлын хүсэл зорилготой.
Харин Монгол хүн бүр өөрөө бие даан ажиллах хүсэлтэй бөгөөд түүнийгээ ч хийж чаддаг онцлогтой. Зорьсондоо хүрэхийн тулд зөв буруу нь хамаагүй заавал хүрэхээр зүтгэдэг дайчин чанартай. Бид багаар биш ганцаараа зүтгэдэг бүх зүйлд сайн. Бид ганцаарчилсан спортоор дэлхийд гайхагддаг, Монгол хүн дэлхийн ямар ч том компанид ажилд орж чаддаг, орсон бол дэвшиж чаддаг. Монгол хүний бие даасан, өөрийнхээ төлөө, харийнхны дунд тэднээс илүү гарахын тулд зүтгэх зүтгэл бүхнээс илүү хүчтэй байдаг. Харин энэхүү сайн чанарыг зөв залбал өөрөөсөө илүү хүний дээр гарахын төлөө зүтгэдэг бол буруу залбал өөрөөсөө илүү хүнийг татан унагах, хөөн зайлуулах гэж хичээх болно. Бид ийм л хүмүүс гэж би боддог.
ХОЁР. ӨМНӨХ БА ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
Бид өнөөдөр Сингапур шиг, Солонгос шиг гэх мэт хэн нэгэн шиг хөгжих гэж маш их ярих болжээ. Өмнөх бүлгээр би бид яагаад тэдэн шиг хөгжиж чадахгүй вэ гэдгийг хүнийх нь онцлогт суурилан тайлбарласан билээ. Харин одоо бодит нөхцөл байдлыг бодитоор нь харж Монголчуудын нийлэн зориглох томоохон зорилгын талаар ярихыг хүсч байна. Үндэсний үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг бол бид амиа аргацаах, голоо зогоох зам болохоос өндөр хөгжилд хүрч, дэлхийд тэргүүлэх улс болох зам бишээ.
Монгол шиг жижиг зах зээлд, Монгол хүн шиг бие даасан байх хүсэлтэй, шоргоолж шиг бус хүмүүсийг үйлдвэртээ ажиллуулаад, гарсан бүтээгдэхүүн нь дотоодын зах зээлийнхээ эрэлт хэрэгцээнд ч нийцэж чадахгүй дээрээс олон улсын худалдааны хувьд тээврийн хамгийн муу нөхцөлтэй байж яаж бид ийм үйлдвэрлэлээр дэлхийд гарах юм бэ? Би үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг муу эсвэл буруу гэх гэсэнгүй, энэ бол бидний нөөц төлөвлөгөө л болохоос хөгжлийн зам биш л гэж хэлэх гээд байна.
Аливаа улс дэлхийд ямар нэг зүйлээрээ алдартай, мундаг, тухайн зүйлээрээ дэлхийн улс орнуудыг тэргүүлдэг байж гэмээнэ л өндөр хөгжилд хүрдэг. Япон электроник, Хятад үйлдвэрлэл, АНУ брэнд, Герман инженеринг гээд бүгд л ямар нэг зүйлээрээ бусдаасаа илүү. Бид ноолуураар дэлхийд тэргүүлье гэвэл бидэнд хэчнээн ямаа хэрэгтэй болох вэ, тэдгээр ямаа нь манай улсыг ямар хугацаанд цөл болгох вэ? Миний бодлоор бол бид таваарын үйлдвэрлэлээр дэлхийд ямар ч боломжгүй. Өндөр өртөгтэй эко бүтээгдэхүүнээр дэлхийг хангах тал дээр тэргүүлж чадна гэж бодох хүмүүс бий. Эдийн засаг, бизнесийн талаасаа энэ нь боломжтой хэдий ч хүний хүчин зүйл талаасаа боломжгүй гэдгийг би дээр өгүүлсэн.
Бидний жишээ авч их ярьдаг өндөр хөгжсөн орнуудын хөгжлийн үсрэлтийн цаг үе нь өнөөгийнхөөс тэс өөр байсан гэдгийг бас бодууштай. Бид 21-р зуун, мэдээллийн технологийн зуунд амьдарч байна. Гэтэл тэдгээр жишээ авагч орнууд маань бүгд 20-р зууны буюу өнөөгийнхээс хэдэн зуу дахин удаан мэдээлэлтэй, таваар үйлдвэрлэл, өртгийн өрсөлдөөний үед хөгжсөн байдаг. Чингис хаан худалдаачдад аюулгүй зам хэрэгтэй байгааг олж харсан шиг бид яагаад мэдээллийн технологийн бий болгосон нөхцөл байдал, боломжийг үл хайхарна вэ? Өнөөдөр дэлхийн гар утасны аппликейшны зах зээл нь 25 тэрбум доллар ба 2020 он гэхэд 100 тэрбум доллар хүрэх төлөвтэй, компьютер тоглоомын зах зээл 100 тэрбум доллар, гэх мэт таваарлаг бус, тээвэр шаарддаггүй оюуны бүтээлийн зах зээл ой тоонд багтахааргүй болтлоо хөгжиж байна.
Гэтэл бид энд юу ярьж сууна вэ? Голомтын Ганзоригийн хэлдгээр уул уурхайн яамны ямар нэг газрын даргын шийдчих хэмжээний асуудлыг улс орон даяараа маргасаар хайран 10 жилийг өнгөрөөчиж. Импортыг орлох үйлдвэрлэл гэх амь аргацаах, гол зогоох салбарт хэдэн ч жил, хэчнээн ч хөрөнгөө барав. 10-15 жилийн хугацаанд улс орноороо нэг л зүйл дээр гол анхаарлаа хандуулан төвлөрч чадвал юу болж болохыг Энэтхэг улс мэдээллийн технологи дээр төвлөрч чадсанаар харж болно.
Өнөөдөр дэлхийн бүх томоохон технологийн компанийн гол мэргэжилтнүүд нь Энэтхэг залуус байна. Харамсалтай нь Энэтхэг хүн бол хятад хүн шиг ажлын шоргоолж болохоос бидэн шиг эзэн сэтгэлгээтэй бус тул тэдний өөрсдийн эзэмшлийн томоохон технологийн компани харьцангуй цөөн байж магадгүй.
ГУРАВ. МОНГОЛ ХҮНД ТОХИРОХ БИЗНЕС БУЮУ МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ЗАВАР
Монгол хүний онцлог, өнөөгийн дэлхийн нөхцөл байдал зэргийг нэгтгэн харъя. Монгол хүн бол бие даасан чанартай, амьд үлдэх, суралцах чадвар гойд сайн, хөдөлгөөн бүр дээрээс ашиг олж харж чаддаг, өөрт ашигтай бол зорьсондоо хүрч чаддаг ийм л онцлогтой хүмүүс гэж боддог. Харин өнөөгийн дэлхий бол өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн үсрэлтээ хийж байсан үетэй харьцуулшгүй өөр болсон бөгөөд таваарлаг бус хэрэглээний зах зээл нь таваарын зах зээлээсээ дутахааргүй маш том болон тэлсээр байгаа. Ийм хүмүүс ба ийм нөхцөл байдал. Чингис хааны олж харсан торгоны зам шиг гайхамшигтай нөхцөл байдал!
Интернэт ертөнцөд бид програм хангамж, тоглоом болон аппликейшн үйлдвэрлэл гэх мэт маш олон ай ти үйлдвэрлэлийн боломж байна. Тив дамнасан трейдэрүүд буюу худалдаачид, санхүүгийн бизнесүүд хийж бас болно. Хятад шиг асар том үйлдвэрлэгч оронтой хил залгаа байгаагийн давуу талыг бид Хятадад юм үйлдвэрлэж нийлүүлнэ гэж мөрөөдөхийн оронд тэднээр захиалж үйлдвэрлүүлээд дэлхийн бусад оронд нийлүүлэх гэх мэт томоохон худалдааны бизнесүүдийг интернэтэд суурилан хийж болно.
Хөрөнгө, хувьцаа, санхүү, валют арилжаа гэх мэт томоохон зах зээлүүдэд бид зайнаас ажиллаж болно. Шинэ технологи, шийдлүүд, сургалт зэрэг оюуны бүтээлүүдийг бид тээвэрлэх шаардлагагүйгээр интернэт ашиглан экспортолж болно. Хамгийн сайхан нь эдгээр бүх бизнесүүд тээвэр шаардахгүй бөгөөд ганцаараа ч компьютерийн араас хийж болдог онцлогтой. Өнөөдөр бизнесийн сайхан санаа байхад л хангалттай болсон цаг болж.
Тэр сайхан санаа нь хүн төрөлхтний (импортыг орлох биш) хэрэгцээ шаардлагыг хангах, асуудлыг шийдвэрлэх, амьдралыг хөнгөвчлөх юуны ч санаа байсан түүнд шаардлагатай хөрөнгийг Kickstarter.com, Indiegogo.com зэрэг сайтуудаас кроудфандинг буюу олон нийтийн санхүүжилтээр босгож, үйлдвэрлүүлэх шаардлагатай бол Alibaba ашиглан Хятадад хийлгэж, зарах шаардлагатай бол Amazon, eBay, Shopify гэх мэт томоохон интернэт дэлгүүрт байршуулан худалдаалах боломжтой болж. Хамгийн харамсмаар нь ийм их боломжууд байгааг Монголчуудын маань дийлэнх нь мэдэхгүй байгаа бөгөөд энэ мэдэхгүй байгаа байдал дээр нь амь аргацаах буюу гол зогоох бизнесээр хөрөнгөжсөн жижигхэн дотортой хүмүүс өөрийнх нь бизнесийг хөгжүүлэхээр улс орон хөгжчих юм шиг ярьж улс орныг өөрийн хэдэн үйлдвэр, худалдааны бизнест зориулан залж байгаа юм.
Монгол хүн бүрт хүртээлтэй хөгжлийн гарц бол Монгол хүн бүрийн хувийн хүсэл, мөрөөдөлд нийцсэн, бүгд дэлхийгээс том жижиг шанагаараа доллар шанагаддаг загвар баймаар надад санагддаг. Ийм замаар хөгжихийн тулд хамгийн түрүүнд хүн бүр дэлхий яаж өөрчлөгдөж, дэлхийд бидэн шиг хүмүүст таарсан ямар орон зай үүсээд хөгжөөд байгааг харуулах хэрэгтэй байна. Миний ард түмэн өнөөдөр өөрийн өчүүхэн үйлдвэрийг томруулж өөрөө л баяжих хэрэгцээн дээр үндэсний үйлдвэрлэл бол хөгжил юм гэж бидэнд үзүүлж буй зүйлийг л харж байгаа болохоос миний яриад буй дэлхийд гарах асар том боломжийн талаар хэн ч харуулахгүй байгаа учраас би энэ нийтлэлийг бичиж сууна.
Тэдгээр нөхдийн харанхуй ярианд мэдлэггүй ард түмэн маань шууд итгээд суугаад байна. Үндэсний брэнд, үндэсний үйлдвэрлэл хоёрын ялгааг мэдэхгүй хольж хутгаад явдаг хүмүүсээр бид удирдуулж байна. Apple бол АНУ-н брэнд гэхдээ энийг Хятадад үйлдвэрлэдэг, Adidas Германы брэнд, түүний бөмбөгийг Пакистанд хийсэн гэдгийг бүгд мэднэ. Брэнд бүтээгдэхүүний гол утга учир нь үйлдвэрлэгчид биш эзэмшигчид хамаг ашиг нь очдогоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл тэр брэндийг үйлдвэрлэж байгаа нөхөр бол хамгийн хямдаар хүссэн чанарт нь хүртэл хийж чадаж байгаа учраас брэнд эзэмшигч маань түүгээр захиалж үйлдвэрлүүлж байгаа юм.
Жишээ нь ойролцоогоор тооцвол Apple утас хэрэглэгчийн гар дээр 700 доллараар очдог бол түүнийг үйлдвэрлэсэн Хятад нөхөрт сайн болж 200 нь очиж байгаа. Гэхдээ тэр 200 дотор нь үйлдвэрийн ажилчид, түүхий эд гээд хамаг зардал нь шингээд үйлдвэрлэгчид 20 доллар л үлдэж байгаа. Харин Apple бол өөрт үлдсэн 500 доллараасаа маркетингдаа 100, технологийн ажилчиддаа 200 доллар зарлаа гэхэд 200 доллар үлдэнэ. Брэнд эзэмшигч нь үйлдвэрлэгчээсээ 10 дахин илүү ашиг олж байдаг.
Дээр нь үйлдвэрлэгчийн ажилтан 2 долларын цалин авч байхад брэнд эзэмшигчийн ажилтан 200 доллар авдаг. Үйлдвэрлэгч орны үйлдвэрийн ажилтныхаас брэнд эзэмшигчийн технологийн ажилтан 100 дахин өндөр цалин авдаг. Монголд үйлдвэрлэж байж тэр нь Монгол брэнд болдог юм биш. Бид санааг нь гаргаж, түүнийг нь Монгол хүн, Монгол компани….. эзэмшиж дэлхий нийтэд таниулж түүний гол ашгийг нь хүртэж байвал тэр манай брэнд.
Эцэст нь хэлэхэд хүн бүр оюуны чадвараараа бүтээсэн ямар ч бүтээл, худалдаа, зуучлал зэрэг юуг ч хамаагүй интернэтэд суурилсан бизнесийг хийх боломжийг олгон, хүнээ хөгжүүлж чадвал манай улсад хөгжлийн хамгийн тохиромжтой загвар гэж бодож байна. Бид Сингапур, Солонгос гэх мэтээр хэн нэгэн шиг биш, Бид Монгол хүнд яг тохирсон, Монгол хүн бүр оюуны экспортлогч байж чадах Монгол хөгжлийн загвараар л дэлхийд тэргүүлнэ гэж би бодож байна.
ДӨРӨВ. ҮҮНИЙ ТУЛД ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
Хамгийн түрүүнд бид хүнээ хөгжүүлэх ёстой. Монгол хүн бүр англи хэлтэй, Монгол хүн бүр интернэттэй, Монгол хүн бүр компьютерийн дундаас дээш түвшний хэрэглээний чадвартай болох хэрэгцээтэй байна. Гэхдээ Монгол хүн бүр дээд боловсролын дипломтой болсон одоогийн мулгуу замаар биш шүү. Монгол хүн бүрийг ингэж чанартайгаар хөгжүүлэхэд мэдээж бидэнд овоохон хөрөнгө санхүү хэрэгтэй. Тиймээс бид том уул уурхайн төслүүдээ яаралтай урагшлуулах хэрэгтэй байна.
Бидний хөгжлийн гарц бол энэ хэдэн уурхайгаас орж ирэх хэдэн цаас биш, Монгол хүний оюуны хөгжил юмаа гэж томоор хармаар байна. Тиймээс бид ганц олдох боломж юм шиг, уул уурхайгаас орж ирэх мөнгөө тэгшхэн хуваагаад идчихийн тулд энэ уул уурхайн компаниудад хувь эзэмших гэж амь тэмцэх шаардлагагүй бөгөөд зөвхөн татвар рояльти гэх мэт авах ёстой зүйлээ аваад, авсан мөнгөө хүнээ хөгжүүлэхэд зарцуулахад анхаармаар байна. Бид хувь эзэмшихийг хүсэх тусам тэр хувийг төрийн нэр дээр эзэмшинэ, тэр төрийн нэрээр тухайн уул уурхайн компанид шургалан шахаа бизнес хийх гэж буруу тийшээгээ тархи нь хөгжинө.
Монгол хүний унаган чанарыг буруу залбал биесээ хэмлэн татан унагадаг зантай талаар анх өгүүлсэн дээ. Бид өөр том зүйлдээ илүү анхаарал хандуулмаар байна. Энэ муу хэдэн уурхай яахав дээ, бид авах ёстой зүйлээ хуульчлаад компанид нь даатгачвал алдагдалтай ажилласан, ашигтай ажилласан ч бид авах зүйлээ аваад гол зүйл болох хүнийхээ хөгжилд мөнгөө зараад байж болно.
Бид оролцох тусмаа алдвал хамт онхолдоод, пянг нь даахгүй сүйрчих гээд хэцүүдэж байгаагаа одоо харж л байгаа байх. Түүхий эдийнх нь үнэ унахаар л уул уурхайн бизнес хийдэг эсэхээс үл хамаараад бид бүгд даяараа хэцүүдэж байгаа биз дээ? Тиймээс энэ жижиг асуудлыг хойш тавиад, хариуцах хүнд нь үлдээгээд бид дэлхийг яаж байлдан дагуулах талаараа яримаар байна.
Тэгэхээр надад дараах маш тодорхой хэдэн санаа байна.
1. Монгол хүн бүрийг англи хэлжүүлэх: TOEFL эсвэл IELTS зэрэг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн том тестийн төвийн шалгалтаар хангалттай буюу АНУ-н их сургуульд тэнцэх хэмжээний оноо авсан иргэнд 2-3 сая төгрөгийн тэтгэлэг олгох. Ингэвэл залуус маань өөртөө хөрөнгө оруулж хэлээ сурах идэвхи нэмэгдэх бөгөөд хангалттай босго оноо авч чадалгүй тэтгэлгээ авч чадаагүй байлаа ч тэр хүний англи хэлний мэдлэг тодорхой түвшинд хүрсэн байх болно. Өөрөөр хэлбэл тэр залууд мэдлэг нь тархинд нь үлдэнэ, тэрийг нь хэн ч булаахгүй, тэр түүгээрээ ямар ч гэсэн амьдралдаа нэмэр болгоно.
Оюутан сэтэр зүүсний төлөө, сонгуульд санал өгдөг болохоор нь сард 70 мянгаар авлигадаж, баас болгож жорлонд урсгахаас хамаагүй үлдэцтэй тэтгэлэг. Харин үүнийг хийхдээ нугалаа гаргаж Монголын ямар нэг яам, сургууль шалгалт авдаг болгочвол бүгд сайхан цаасан дээр англи хэлтэй, начир дээрээ хоосон толгойтой одоогийн дээд боловсролын дипломтой зөөгч нараас ялгаагүй юм болж, шалгалт авдаг нэртэй байгууллагын дарга, ажилтнууд нь бурзайсан балай юм болж балиартана шүү.
2. Интернэт бизнесийн суурь боломжуудыг хангаж өгөх: Монгол залуусаас дэлхийд оюуны бүтээлээ худалдан амьдарч буй жишээ цөөнгүй бий. Гэтэл эдгээр залуус олон болоосой гэж хүсч явтал тэдэнд маань бас жижиг орны иргэн байхын зовлон их байна. Жишээ нь олон улсын төлбөр тооцооны гол систем болох PayPal нь Монголын иргэдийн хувьд дансандаа Монголын банкны ОУ-н картаасаа мөнгө хийж байгаад PayPal данснаасаа зарлага хийх боломжтой боловч PayPal дансанд маань орсон мөнгөө Монголын банкны ОУ-н картандаа авч болдоггүй зовлонтой.
Kickstarter кроудфандингийн сайтад Монголоос хөрөнгө оруулж болох боловч Монголын картандаа хөрөнгө босгож хүлээн авах боломжгүй гэх мэт. Улсын хийх ажил нь иргэдийг амьтан шиг тэжээх биш дэлхийд гарах замыг засч энэ мэт жижиг мэт боловч иргэдийн хувьд том асуудлуудыг иргэдийнхээ төлөө шийдвэрлэж явах ёстой гэж бодож байна.
3. Монгол Улсыг дэлхийн технологийн хөгжлийн төв болгон зарлах: Монгол Улс ойрын ирээдүйн 50 жилийн турш технологийн бизнесийн орлогоос ямар ч татвар авахгүй, энэ салбарт ажилладаг гадаад дотоодын иргэдийн үл хөдлөх хөрөнгөөс татвар авахгүй болгож, үүнийгээ дэлхий даяар зарлах. Тэгвэл технологийн бизнес эрхлэгч томоохон бизнесмэнүүд компаниа Монголд төвлөрүүлж, өөрсдөө энд орд харшаа барьж байгуулан амьдрах боломжтой.
Технологийн бизнес эрхлэгчдийн хувьд тээврийн нөхцөл байдал ямар ч хамааралгүйгээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ их байдаг. Томоохон дата төвүүд нь маш их эрчим хүч шаарддаг тул жилийн 4 улиралд хамгийн их нар үздэг манай улс бол дата төвийн хамгийн тохиромжтой газар. Ингээд дэлхийн хамгийн том технологийн компаниуд Монголд төвлөрөөд ирвэл тэнд нь бид заавал Монгол залуусаа ажиллуулахыг шаардах болно. Анхандаа мэдээж гадныхан л голдуу ажиллах байх, үүнд муйхарлан чичрэх шаардлагагүй, тэгэх тусмаа гадныхны дунд манайхан тэмцэж амьд үлдэх чадвартайг санавал Монгол залуус нэг л ороод авбал маш хурдан сайжирч өөрөө сураад, “Батганы толгой” болж жинхэнээсээ дэлхийд гарах Монгол брэндээ бий болгох болно.
Дэлхийн технологийн бизнесийн төв болсноор түүнийгээ дагаад технологийн мэргэжилтэн бэлтгэдэг томоохон их дээд сургуулиуд ч салбараа Монголд нээхийг хүсэх болно. Ингэж бидний гол зорилго болох дэлхийд ямар нэгэн зүйлээр тэргүүлэгч болох хүсэл мөрөөдөл биелнэ. Чингис хааны үед Монгол улс маань дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан эрдэмтэн мэргэдийн төв байж дэлхийг залж байсныг дурдвал энэ бол бидэнд тохирох зам.
4. Төрөөс технологийн бизнес болон түүний боломжийг бүх нийтэд ойлгуулах: Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны агентлагийг өргөтгөж, Мэдээллийн технологийн яам байгуулан, бүх нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Иргэдэд онолын мэдлэг бус шууд ашиглаж болох практик мэдлэгүүдийг олгох.
Өөрөөр хэлбэл оюуны бүтээлүүдийг борлуулж болдог сайтууд, Amazon, eBay сайтуудад өөрийн дэлгүүр ажиллуулах боломж, Kickstarter болон Indiegogo сайтуудад төслөө хэрхэн байршуулж хөрөнгө босгох зэрэг мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх. Эдгээр сайтуудад амжилт гаргаж болох төслүүдийг шалгаруулж улсаас санхүүжүүлэн хөрөнгө босголтын промоушныг нь хийж өгдөг ч байж болох юм. Хамгийн гол нь Монгол хүн бүр энэ боломжуудыг мэддэг, ашиглах чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй байна.
5. Мэргэжлийн засгийн газартай болох: Үүний тулд үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай болох байх. Гэхдээ тун удахгүй үндсэн хуулинд өөрчлөлт орно гэж найдаж байгаа. Бидэнд тогтвортой орчин хэрэгтэй. Өнөөдөр уул уурхайнхныг тонож хөөж туудаг шиг, 50 жилийн тогтвортой байдал амлаж авчирсан технологийн компаниудаа тонох популизмд автахгүй байх хэрэгтэй.
УИХ-с зөвхөн Ерөнхий сайдыг томилдог, харин Ерөнхий сайд нь кабинетаа бүрдүүлэхдээ зөвхөн шаардлага хангасан мэргэшсэн боловсон хүчин авах ёстойг хуульчилчвал бялуу хуваах зарчмаар биш мэргэжлийн засгийн газар бүрдүүлэх боломжтой болно. Жишээ нь сайд хийх хүн бол заавал удирдахуйн болон бусад шинжлэх ухааны чиглэлээр Дэлхийн топ 100-д багтах их дээд сургуулийг төгссөн байх, салбарын гол ТББ-уудын дэмжлэгийг авсан гэх мэт заалт оруулж өгснөөр Сайд болохын тулд УИХ-д сонгогдох гэж зүтгэх биш мэдлэг боловсролоо сайжруулж тухайн салбартаа танигдан хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй болно.
Сайд болохыг хүсвэл тухайн яг нэг салбараар дагнахаас аргагүй болох бөгөөд одоогийнх шиг юуны ч хамаагүй сайд л болж байвал болоо гэсэн хандлага, тэр хандлагын биелэлт байхгүй болно. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нэг үндэс нь Ерөнхий сайдыг огцруулахыг хүсвэл шууд дараачийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ санал болгох замаар явах нь зөв. Бусад оронд ингэдэг л юм байна лээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий Сайд “А”-г огцруулахыг хүсвэл “Б” Ерөнхий сайдад нэр дэвшүүлж санал хураана гэсэн үг юм. “Б” Ерөнхий сайд болохоор олонхийн санал авбал шууд “А” огцрох ба чадаагүй бол “А” ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх болно гэсэн үг юм. Тэгж байж улс төрийн хор, нэг нь нөгөөгөөсөө урвах гаж үзэгдэл байхгүй болно.
Ингээд өчүүхэн миний бодож явдаг бидний бодит чадвар ба сул талд тохирсон Монгол хөгжлийн загвар, Дэлхийн технологийн төв Монгол Улс байж болох санаа, тэрэнд хүрэхийн тулд хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажлуудын саналыг дэмжиж байвал бусаддаа түгээгээрэй. Залуус бид цаашдаа намыг биш бодлогыг, бэлэнчлэх амлалтыг биш бодит боломж бүхий хөгжлийн загварыг сонгодог, ухаалаг сонголттой байгаасай гэж, шүлсээрээ биш хөдөлмөрөөрөө эх орноо хайрладаг жирийн нэгэн залуу би чин сэтгэлээсээ хүслээ.
Enkhbat VISION GROUP