НӨАТ-ын урамшууллын 400 сая төгрөгийн азтаны баримтыг өнгөрсөн сарын 20-нд тодруулсан юм. Супер азтан тодруулах тохиролд 26024190 дугаартай баримт шалгарч, энэ баримтыг эзэмшигч 400 сая төгрөг хожихоор болов.
Гэсэн ч өнөөг хүртэл хонжворын эзэн тодроогүй байна. Баянзүрх дүүрэгт орших Оргил худалдааны төвд худалдан авалт хийсэн иргэн дээрх баримтын эзэн гэдгийг Гааль татварын ерөнхий газраас зарласан. Гэхдээ сугалааны эзэн өөрөө биечлэн хандсаны дараа хонжворыг нь гардуулах талаар журамд заажээ.
Саяхан нэг иргэн Гааль татварын ерөнхий газарт хандан, хонжворын эзэн мөн гэдгээ хэлжээ. Энэ талаар ГТЕГ-ын Мэдээлэл технологийн төвөөс лавлахад “Бид сугалааны хонжворт таарсан гэх баримтыг шалгаж байна” гэв.