МҮСБХ-ны Үндэсний супер лигийн энэ улирлын аваргын төлөө "Альянс Тех Харцага", "SBL Хасын Хүлгүүд" тунан үлдээд буй. Хоёр багийн цувралын эхний тоглолт лхагва гарагт боллоо.
Сагсан бөмбөг сонирхогчид энэ тулааны тун сонирхолтой болно хэмээн таамаглаж байсан. Гэвч өнгөрсөн улирлын аварга "Харцага"-ын залуус "Хүлгүүд"-д боломж олгохыг хүссэнгүй. Тэд 10 оноо дараалан авч, тоглолтыг эрч хүчтэй эхлүүлсэн.
"Харцага"-ын дасгалжуулагч А.Алтан-Очирын эхний нүүдэл нь "Хүлгүүд"-ийн төвийн тоглогч М.Харрис тоглолтоос гаргах байсан гэлтэй. Энэ төлөвлөгөөг залуус нь тун сайн биелүүлж нэгдүгээр үеийн эхний хэдэн минутад Харрисаас гурван алдаа салгаж чадлаа.
Өрсөлдөгчөөсөө арай өндөр нуруутай "Харцага"-ын тоглогчид Харрисыг талбайд байхгүй үед будагтай талбай, самбар илүүрхэх боломжтой.
Тоглолт "Харцага"-ын хэмнэлээр өрнөсөөр хоёрдугаар үед 52:37-гоор тэд давамгайлсан юм. Эхний хагаст "Хүлгүүд" довтолгоо төдийлэн учраа олохгүй байсаныг дурдах нь зүйтэй. Тэд хоёр үед багаараа ердөө 25 хувьтай довтолсон юм.
Гуравдугаар үед "Харцага"-аас П.Болортулга, К.Блэйр, Т.Акол нар сайн тоглов. Ялангуяа легионер тоглогч Блэйрийг "Хүлгүүд"-ээс зогсоох хүн гарсангүй. Тэр талбайн бүх хэсэгт дураараа тоглож байлаа.
Мөн "Харцага"-ын Т.Акол, П.Болортулга нар алсын зайнаас шидэлт хийж байсан нь "Хүлгүүд"-ийн хамгаалалтыг нурааж байв.
Ийнхүү эхний тулаанд "Харцага" бүх талаараа илүүрхэн хүчтэй өрсөлдөгчөө 108:89-өөр буулган авлаа. Тус тоглолтод “Харцага”-аас П.Болортулга 28 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч багаа тэргүүлэв.
Мөн К.Блэйр 27, Т.Акол 24, Г.Цэнгүүнбаяр 11 оноо тус тус авчээ. Харин “Хүлгүүд”-ээс Б.Билгүүн 20, М.Харрис 19, М.Отгонмөнх 15 оноо тус тус авсан бусад нь тун хангалтгүй тоглов.