Улаанбаатар хотын гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг сайжруулах, эзэнжүүлэх зорилгоор цэцэрлэгжилтийн хувийн хэвшлийн байгууллагуудад нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийг хариуцуулан өгчээ.
Занабазар, Дилавхутагт Жамьянжав, Бага тойруу, Зайсангийн тойрууд тохижилт, ногоон байгууламжийг хариуцах хувийн хэвшлийн байгууллагуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас заавар зөвлөмж өглөө.
Ногоон байгууламжийн норм стандартыг чандлан мөрдөж графикт усалгааг тогтмол хийж, ургахгүй байгаа модыг авч шинэ мод тарьж, явган хүний замын хавтанг суулгахдаа түвшингийн зөрүү үүсгэхгүй байхад анхаарахыг зөвлөв.
“Асем-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян гүн, Гэндэнгийн гудамжинд тохижилтын ажил хийж байгаа бөгөөд Сарны титэм худалдааны төвийн хажуугаар явган хүний зам тавих гэнэ.
Монголын хүүхдийн ордон, Сарны титэм худалдааны төв гэх мэт тухайн гудамжинд байрлаж буй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч орчных нь тохижилтыг хийхээр төлөвлөж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.