Энэ оны эцэс хүртэл АНУ Сирийн 10 мянган дүрвэгч хүлээн авах амлалтаа биелүүлэх боломжтой хэмээн тус улсын Ерөнхийлөгч Барак Обама мэдээллээ.
Дүрвэгчид нэрийдлээр террористууд орж ирж болзошгүй гэж түгшиж буйгаа АНУ-ын Бүгд Найрамдах намынхан илэрхийлж, төрийн тэргүүний дээрх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр байна.
Харин энэ талаар Обама "Дүрвэгсдийг хүлээн авах асуудал захиргааны шатан дээр шийдэгдэж байна. Энэ үйл явцыг хурдацтай болгон, энэ жилдээ багтаан 10 мянган дүрвэгч хүлээн авах боломжтой" гэлээ.
Гэвч он гарснаас хойш АНУ Сирийн ердөө 1285 дүрвэгчийг хүлээн авсан гэсэн тоон мэдээлэл гарсан юм.
2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Парист гарсан халдлагын дараа АНУ-ын 22 мужийн захирагчид Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн.
Хамгийн сүүлд НҮБ-аас гаргасан судалгаагаар Сири дэх иргэний дайны улмаас есөн сая хүн орон гэрээсээ дайжаад байгаа бол тэднээс дөрвөн сая нь эх орноосоо дүрвэсэн байна.
Эх сурвалж: Reuters