Туркийн дуурийн дуучин Серап Чифтчи, төгөлдөр хуурч Нурсэр Уган нар нийслэлийнхэнд маргааш уран бүтээлээсээ сонордуулах гэж байна. Тэдэнтэй цөөн хором ярилцсанаа уншигч танд толилуулъя.
-Та хоёрт энэ үдшийн мэндийг хүргэе. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Өмнө нь ирж байсан уу?
-Бид хоёр анх удаа ирж байна. Их сайхан сэтгэгдэл төрлөө. Хүмүүс нь их тусч, сайхан сэтгэлтэй юм. Өөрийнхөө гэрт байгаа юм шиг л байна.
-Монголын талаар хэр сайн мэдэх вэ. Мэдээллээ хаанаас яаж авсан бэ?
-Ирэхээсээ өмнө интернэтээр мэдээллээ цуглуулсан. Ер нь Монгол, Турк хүмүүсийн угсаа гарал нэг учраас нэгдүгээр ангиас эхлээд түүхийн номонд Монгол гэдэг нэрийг дандаа сонсдог байсан. Түүхийн хувьд сайн мэднэ. Ямар ч гэсэн Улаанбаатар хоттой танилцана гэж бодож байгаа.
- Нууц биш бол Монголын ард түмэнд уран бүтээлийн ямар бэлэгтэй ирсэн бэ?
-Туркийн болон дэлхийд танигдсан дуурийн уран бүтээлүүд мөн Монголын “Аав ээж хоёр минь” гэсэн дууг дуулна. Мөн Монголын урлагийн сурагчидтай танилцаж өөрсдийнхөө чадлаар туслахыг бодож байгаа.
-Энэ мэргэжлийг сонгох болсон талаараа товч танилцуулахгүй юу?
Нурсэр Уган:
-Би зургаан настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглож байна. Истанбулын их сургуульд хөгжмийн хичээл заахаас гадна хөгжмөө тоглодог.
Серап Чифтчи:
-Дуурийн урлагт хөл тавиад 23 жил болж байна. Дунд сургуульд байхдаа дууны тэмцээнд оролцсоноос хойш дуулах дуртай болсон.
Р.Оюун