Нийслэлийн боловсролын газраас хотын сургуулиудын зургаан настнуудыг намар бүртгэх чиглэл өгсөн байна. Бид нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн төсөв хариуцсан мэргэжилтэн И.Наранцогтоос зарим зүйлийг лавлалаа.
Тэрбээр “Манай байгууллагын удирдлагын зөвлөл хуралдаад нийслэлийн хамран суралцах тойргийг шинэчилсэн. Мөн зургаан настнуудыг намар наймдугаар сарын 22-28-нд бүртгэх шийдвэр гаргасан.
Энэ жил бага боловсролын сургуулийн цөм хөтөлбөрийн шинэчлэл дуусаж байгаа болохоор шинээр сургуульд элсэх хүүхдүүдийг намар бүртгэхээр болсон. 2014-2015 онд л хавар бүртгэсэн” гэсэн хариулт өглөө. Ерөнхий боловсролын сургуулиуд ч зургаан настныг намар бүртгэх зарлал хаджээ.
Нийслэлийн хэмжээнд ирэх намар сургуульд элсэх хэчнээн зургаан настан байгааг судалж буй. Наймдугаар сар гэхэд хүүхдүүдийн тоо тодорхой болох юм байна. Харин хөдөөгийн сургуулиуд хэзээ бүртгэх товоо хараахан зарлаагүй байгаа аж.
Б.Ганаа