Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлээд Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэн шуугиан дэгдсэн нь мөнгө угаах хэрэгтэй холбоотой гэнэ. Энэ мэдээллийн эх сурвалж нь Сангийн яам. Тус яам Мартин Лютер Кингийн их сургуулийн эрдэмтдэд захиалга өгч сар бүрийн тайлан гаргасан аж. Тус илтгэлд Германд жилдээ 100 тэрбум орчим еврог “угаадаг” хэмээн дурджээ. Ингэхдээ ихэнх мөнгө гадаадаас орж ирдэг байна.
“Сэжиг бүхий хэрэг их, тэдгээрийн хэмжээ 15 мянгаас 28 мянган евро хүртэл хэлбэлзэж байгаа юм. Голдуу санхүүгийн бус салбар болох үл хөдлөх хөрөнгийн арилжаа, машины худалдаа гэх мэт салбарт ийм хэрэг бүртгэлтэй” хэмээн илтгэлд дурдсан аж.
Мөнгө угаах явдал тоглоомын бизнес, зочид буудал болон рестораны үйлчилгээ зэрэгт их гарч байгаа гэнэ. Гэхдээ ихэнх хэлцлүүд мужуудад болдог учир нутаг дэвсгэрийн засаг захиргаа хариуцлага хүлээх ёстой. Харин Сангийн яам мөнгөний эргэлтийг хянаж байдаг.
Германы бараг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэлхий дахинаа тус улс мөнгө угаагч томоохон улс боллоо хэмээн шуугиж байгаа ч энэ тухай 2013 оноос хойш онцолж ирсэн билээ. “Süddeutsche Zeitung” сонин мөнгө угаадаг тухай мэдээллийнхээ эх сурвалж болох Tax Justice Network (TJN)-ийг дурдсан байдаг. Энэ байгууллага нь бие даасан, хараат бус байгууллага бөгөөд татвараас зайлсхийсэн хүмүүсийг олох, татварын “баяр бүрдийг” олох зорилготой ажилладаг юм.
Эх сурвалж: “Süddeutsche Zeitung”