Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо хуралдаж санхүүгийн бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хуулийн төслийг баталлаа.
Шинээр батлагдах хуулиар ийм байгууллагуудын үйл ажиллагааг хатуу хянаж, аудитын шалгалтыг тогтмолжуулж, орлого зарлагын тайланг олон нийтийн хүртээл болгох ёстой болжээ. Үндэсний аюулгүй байдалд тухайн байгууллага заналхийлсэн бол хятадын компаниуд, ижил төрлийн байгууллагуудтай харилцах ёсгүй болж байгаа гэнэ.
Гэхдээ ийм асуудал нь гадаадын их дээд сургууль болон анагаах ухаан, эрдэм шинжилгээний байгууллагуудад огтхон ч хамаарахгүй юм.
Хятадын засаг захиргаанаас мэдээлснээр долоон мянга гаруй санхүүгийн бус байгууллага Хятадад үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр байгууллагууд “өөрсдийн зорилт, үнэт зүйлс болон улс төрийн зорилгоор” Хятадад үйл ажиллагаа явуулдаг байх магадлалтай хэмээн сэтгэл зовинож байгаагаа засаг захиргаанаас илэрхийлж байсан юм.
Олон улсын сэтгүүлчид, хүний эрхийг хамгаалагчид ийм хууль батлахыг эсэргүүцэж санаа нэгтэй хүмүүстэй харьцахад саад болж байна хэмээн үзсэн аж.
Эх сурвалж: “DW”