Францын Засгийн газар Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийх шийдвэрийг гаргасныг эсэргүүцсэн жагсаал өчигдөр /04.28/ тус улсын Нант, Ренн, Марсель, Парис зэрэг хотуудад боллоо.
Жагсаалын үеэр Парис хотод эмх замбараагүй байдал үүсэж, хотын хотын талбай орчимд жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болсон байна. Жагсагчдыг тараахын тулд цагдаагийнхан нулимс асгаруулагч хий, бороохой ашиглажээ. Түүнчлэн хууль сахиулах байгууллагынхан үймээн самуун дэгдээсэн 120 гаруй хүнийг баривчилжээ.
Жагсагчид, цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр цагдаагийн 24 ажилтан гэмтэж бэртсэний гурав нь хүнд гэмтэл авсан гэж Францын Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдээллээ.
Ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийх хуулийн төслийн Францын хөдөлмөрийн сайд өнгөрсөн гуравдугаар сард санал болгосон юм.
Хуулийн төсөлд долоо хоногийн ажлын цагийг 60 хүртэл нэмэх, илүү цагаар ажиллахад нэмэгдэл олгохгүй байх, урамшуулал нэмэгдлийн дүнг багасгах зэрэг заалтууд орсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж.
Францын үйлдвэрчний эвлэлүүд уг хуулийн төслийг батлахыг эсэргүүцэн гуравдугаар сараас хойш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Францын Ерөнхий сайд Манюэль Вальс Засгийн газар шийдвэрээсээ ухарч няцах бодолгүй байна гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: ВВС