Ардчилсан нам 2016 оны ээлжит сонгуульд оролцох намын дээд байгууллагын шийдвэр, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.
Ардчилсан намын дарга З.Энхболд "Ардчилсан нам Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, бүртгүүлэх бичиг баримтаа мөн Үндэсний Аудитын газраар мөрийн хөтөлбөрөө хянуулаад Сонгуулийн Ерөнхий хороонд өглөө.
Бид уламжлалаа баримтлаад, билэгдлээ эрхэмлээд их үйлсийг эхлүүлэх, бүтээн босгох, барилдлага төгөлдөр, биелэл учрал бүрдсэн өдрийг саатан хүлээж байгаад өнөөдөр өгч байна. Ардчилсан нам экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ хоёроос тав дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг Ардчилсан нам ард түмэнтэйгээ цуг тууллаа. Эдийн засгийн бэрхшээлийг хараад бид гар хумхин суусангүй.
Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, монгол хүнээ ажилтай орлоготой байлгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. 100 жилд тохиолддог түүхий эдийн гурван супер циклийн үнэ унаж байхад бид олонхи болсон. Засгийн эрхийг авсан уу гэсэн шиг уул уурхайн бүх түүхий эдийн үнэ унасан. Ийм хэцүү үед бид эдийн засгийг бүтээдэг, солонгоруулдаг тал руу чиглүүлж ажилласан.
Бид өнгөрсөн дөрвөн жил халамжийн мөнгө тараадаггүй болгохыг зорьсон. Дөрвөн жилийн өндөрлөгөөс харахад энэ их ажлын ард гарсан байна. Баялаг бүтээдэг иргэдийг дэмжих, уул уурхайн бус экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх, баялаг бүтээдэг ажил хийдэг хүмүүсийнхээ орлогыг хоёр дахин нэмэгдүүлэхээр мөрийн хөтөлбөрөө оруулсан.
"Монгол хүн-2020" хөтөлбөр 100 хувь биелүүлэх боломж байсангүй. Биелэлтийн хувийг гаргаж байгаа. 100 хувь биелсэн зүйл байхад 50, 60 хувьтай эсвэл огт биелээгүй зүйл ч бий. Ялангуяа хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлүүд биелэлээ олж чадаагүй. 21 аймгийн авто замаар холбох ажлыг хэлж болно.
Бидний Засаг авах үед уул уурхайн бүтээгдэхүүний уналттай холбоотой хэцүү хүнд үе сорил бэрхшээлтэй тулгарсан. Гэсэн хэдий ч хямралын энэ үед бид иргэдээ тогтмол орлоготой, ажлын байрыг нь хадгалж үлдэж чадсан. Ирэх дөрвөн жил баялаг бүтээгчдийг дэмжиж уул уурхайн экспортоо хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ дөрвөн жилд эдийн засгийн дэд бүтцийн суурийг тавьж чадсан. Ардчилсан нам сонгуульд олонхийн саналыг авахыг хүсч байна" гэв.
Дэлхийн эдийн засгийн уналтын байдал ирэх дөрвөн жил үргэлжлэх төлөвтэй байна. Өсөлт нь зогссон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзахгүй хэрхэн урагшлах вэ гэдгийг мөрийн хөтөлбөртөө оруулсан. Хямралын үед ажлын байраа хадгалсан туршлагаа үргэлжлүүлэн иргэдээ орлоготой ажлын байртай байлгах боломжийг нэмэгдүүлнэ.
Сонгуулийн ерөнхий хороонд мөрийн хөтөлбөрөө гардуулан өгсөн ч сурталчилж болохгүй хугацаа нь нэг сар байгаа. Тийм учраас удахгүй олон нийтэд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулах болно гэв.