"Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан асуудал нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд иргэд мэдэгдэл хүргүүлжээ. Хуулийн хугацаа нь дуусгавар болчихоод байхад энэ асуудлыг хэлэлцэхгүй, тодорхой хариу өгөхгүй байгаа аж.
Иймд тэд өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүллээ.
"Бид Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Жанцангаар уламжлаад гишүүн Лхагваад мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл мэдэгдэл гаргаснаас хойш 25 хоног өнгөрөөд байхад маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх асуудлаар шийдвэр гаргахгүй байна.
Тэгсэн атлаа Үндсэн хуулийн цэц өөр олон асуудлыг авч хэлэлцээд шуурхай ажиллаж болоод байна. Бид мэдэгдэл өгснөөс хойш сонгуультай холбоотой асуудлыг өгсөн байхад саяхан хэлэлцээд маш түргэн хугацаанд шийдвэрлэчихлээ. Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргэснээс хойш 14 хоногийн хугацаанд шалгах ажиллагаа явуулдаг.
Маргаан хянан шийдвэрлэхээс татгалзах дүрэм журам байгаа ч бидний хэнд нь ч энэ талаар хариу мэдэгдэл өгөөгүй. Иймд Үндсэн хуулийн цэцийг үүргээ биелүүлээч ээ гэж хэлэх гээд байна. Бид Ж.Амарсанаа гэдэг хувь хүнийх нь талаас дэмжээд байгаа юм биш.
Үндсэн хуулийн цэцийн гишүүний бие даасан байдал эрх зүйн талаасаа том эрсдэлд орчихоод байна. Үүнийг таслан зогсоохгүй бол цаашид гишүүдийн хараат бус байдал алдагдах болчихоод байгаа учраас бид энэ асуудлыг хөндөөд байгаа" гэдгийг хууль өмгөөлөгч Д.Батсүх ярилаа.
Зургийг: Б.Бямба-Очир