Өнөөдөр болсон онцлох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Жи-Мобайл ХХК нь “Монгол Контент” ХХК-ийн “Монгол Мюзик” үйлчилгээгээр дамжуулан Монголын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн дуу хөгжмийн бүтээлийг “ДоРеМи” үйлчилгээгээрээ дамжуулан албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэхээр боллоо.
- Өнөөдрийн байдлаар оны эхний нийт эх малын 59.2 хувь буюу 14.1 сая эх мал төллөж 13.9 сая төл хүлээн аваад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
- УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдлээ.
- Өнөөдрийн 15 цагийн байдлаар 10 нам, нэг эвсэл хүсэлтээ илэрхийлээд байна.
- Монгол шаазан, гадаадын шаазан хүүхэлдэйнүүдээс гадна марк цуглуулдаг хувиараа бизнес эрхлэгч Б.Цацралыг Хобби буланд урилаа.
- “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах цахим сугалаа өчигдөр /04.28/ "Авто тээврийн үндэсний төв"-ийн танхимд болж нэрс нь тодорсныг ЭНД-ээс шалгана уу.
- ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академи, сургууль суралцаж буй оюутнууд, энэ хот дахь Монголын оюутны холбоо, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулаад ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байна.
- РИО-2016: Шижир алтнаас төрсөн шижигнэсэн боксчин ОУХМ Г.Ган-Эрдэний талаарх нийтлэлийг уншаарай.
- Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл, цахим хуудасны хандалтыг зургаан сарын хугацаагаар хаана гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.
- Үндэсний супер лигийн аваргын төлөөх эхний тулаанд "Харцага" бүх талаараа илүүрхэн хүчтэй өрсөлдөгчөө 108:89-өөр буулган авлаа.
- Цочмог хэлбэрийн улаанбурхан өвчнөөс илүү хүнд, хүндрэлтэй улаанбурханы тохиолдол ихсэх хандлагатай байгаа талаар өчигдөр мэдээлжээ.
- МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй гишүүд, төлөөлөгчид өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж мөрийн хөтөлбөрөө гардуулан өглөө.
- “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар, үйлчилгээ хийж байгаа учир 5 дүүрэг, Төв аймагт цахилгаан хязгаарлав.
- Шатахуун импортлогч компаниудыг жижиглэнгийн үнээ буулгах уриалгыг гаргаснаас хойш шатахууны үнийг литр тутамд нь 10-260 төгрөгөөр бууруулж чадсан хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр мэдээллээ.
- М.Энхсайхан даргатай Монголын Үндэсний ардчилсан нам /МҮАН/ энэ удаагийн сонгуульд оролцохгүйгээр шийдвэр гаргажээ.
- Ардчилсан нам 2016 оны ээлжит сонгуульд оролцох намын дээд байгууллагын шийдвэр, мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.
- “Батзүү” ХХК-ийн шошготой сурагчийн дүрэмт хувцсыг БНХАУ-ын Эрээн хотод найман юанаар худалдаж байсан зөрчлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зогсоожээ.
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний дараах хүндрэлээр нийслэлээс болон орон нутгаас дуудлага ирэх нь эрс ихэссэн гэжээ.
- Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Монгол шуудан" ТӨХК-ийн ТУЗ бизнесийн зарчмаар бус Сангийн сайд Ч.Болорын удирдамжаар ажиллаж байна гэв.
- МҮОХ-ны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж. Хатанбаатар нар буудлагын тамирчид, багш дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан олимпийн тэтгэлэгийг гардуулан өглөө.
- “Асем-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Жамьян гүн, Гэндэнгийн гудамжинд тохижилтын ажил хийж байгаа бөгөөд Сарны титэм худалдааны төвийн хажуугаар явган хүний зам тавих гэнэ.
- Жил бүр дэлхий даяар 1.5 сая хүүхэд вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр эндэж байгааг Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангаас мэдээллээ.
- Занабазар, Дилавхутагт Жамьянжав, Бага тойруу, Зайсангийн тойрууд тохижилт, ногоон байгууламжийг хариуцах хувийн хэвшлийн байгууллагуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас заавар зөвлөмж өглөө.
- "Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан асуудал нь Үндсэн хууль зөрчсөн" гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд иргэд мэдэгдэл хүргүүлжээ.
- Ирэх ням гарагт буюу тавдугаар сарын нэгний өдөр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 14:00 цагаас эхлэх Эрчим, ФЦ Улаанбаатар клүбүүдийн супер цомын төлөөх тоглолтыг үнэ төлбөргүй үзүүлнэ.
ДЭЛХИЙД:
- Францын Засгийн газар Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийх шийдвэрийг гаргасныг эсэргүүцсэн жагсаал өчигдөр /04.28/ тус улсын Нант, Ренн, Марсель, Парис зэрэг хотуудад боллоо.
- Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороо хуралдаж санхүүгийн бус байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан хуулийн төслийг баталлаа.
- Испанийн Ла лигийн 33-р тойрогт хүснэгтийг тэргүүлэгч Барселона Камп Ноу цэнгэлдэхдээ Валэнсиад 2-1-ээр хожигдсон хэдий ч тус тоглолтод блауграначуудын хайртай довтлогч Лионел Месси өөрийн кареерийн 500 дахь гоолоо оруулсан билээ.
- Энэ оны эцэс хүртэл АНУ Сирийн 10 мянган дүрвэгч хүлээн авах амлалтаа биелүүлэх боломжтой хэмээн тус улсын Ерөнхийлөгч Барак Обама мэдээллээ.