Элэгний С вирусийг устгадаг “Harvoni” эмийг үйлдвэрлэгч “Gilead Sciences” компанийн борлуулалт 2.6 хувиар өсч, 7.7 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс гурван тэрбум ам.долларыг “Harvoni” эмийн борлуулалтаас, 1.2 тэрбум ам.долларыг “Sovaldi” эмийн борлуулалтаас бүрдүүлжээ.
Харин “Gilead Sciences”-ийн цэвэр ашиг 17 хувиар буурч, 3.5 тэрбум ам.доллар болсон байна. Санхүүгийн тайлангаа танилцуулсны дараа тус компанийн хувьцаа Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн арилжаагаар 5.7 хувийн уналттай хаагджээ. Учир нь “Gilead Sciences” компанийн үзүүлэлтүүд шинжээчдийн таамагт хүрээгүй байна.
Тухайлбал үйл ажиллагааны зардлаа хасаж тооцсон компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 3.03 ам.доллар болж буурчээ. Зах зээлд ижил төрлийн бүтээгдэхүүн гарч ирсэн нь “Harvoni” эмийг үйлдвэрлэгч “Gilead Sciences” компанийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн байна.
Э.Нарантунгалаг