Туркийн хамгийн том хот болох Истанбулд ажлаар хоёр хонохдоо энэ хотод ажиллаж амьдардаг монголчуудтай уулзахыг зорьсон юм. Учир нь сүүлийн жилүүдэд монгол залуус, ялангуяа хөдөөний иргэд Истанбулыг зорих нь нэмэгдсэн. Тэд ямар нөхцөлд ажилладаг, яагаад Истанбулыг сонгож байгаа нь сонирхол татав.
Ярилцлагын зочин С.Хонгорзул Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэн. Истанбулд 2008 онд иржээ.
-Та энд ирээд найман жил болжээ. Турк хэлийг ч сайн сурсан байна.
-Тэр үед хоёр найз маань энд ажил хийж байсан юм. Анх ирээд хүүхэд харах, гэр цэвэрлэх ажилд орсон. Энд айлын ажил гэж ярьдаг юм.
Гэрээсээ арван мянган км хол газар ирчхээд эндхийн хэл, соёлыг сурахаар шийдсэн. Аль болгон шал угаах вэ дээ. Угаасаа бид амьдралын төлөө хангалттай зүтгэсэн. Тэгээд Анкарагийн их сургуулийн турк хэлний бэлтгэлд суусны дараа Нишанташи гэж хувийн их сургуульд элссэн юм. Хичээлийнхээ хажуугаар ажил хийнэ. Ажил хийхгүй бол сурч чадахгүй.
-Та Монголд ямар ажил хийж байсан бэ?
-III хорооллын Баянгол захад хувиараа хүнсний лангуу ажиллуулдаг байлаа. Гэтэл зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Тэгээд л Турк явъя гэж шийдсэн. Энд ирсэндээ харамсаагүй. Харин ч баярладаг. Хүн ер нь амьдралдаа эргэлт хиймээр юм билээ. Тэр тусмаа эмэгтэй хүн зоригтой байх хэрэгтэй.
-Истанбулд албан бус тоогоор 3000 орчим монголчууд бий гэдэг.
-Бид бие биедээ тусалж дэмждэг. Муугаасаа сайн хүн нь илүү. Гадаад дахь Монголчууд нэгнээ хулхитдаг, буруу замаар явдаг гэж хүмүүс ярьцгаадаг. Шинэ ирсэн нэгэндээ ажил олон, гэртээ байлгадаг хүмүүс олон шүү дээ. Ажилд зуучилдаг монгол хүн олон. Зарим нь тэднийг буруутгадаг л юм. Гэхдээ тэд ч бас хөдөлмөрлөж, бусдыг ажил, амьдралтай нь залгуулж байна. Харь газар ганцаараа ирсэн хүмүүст тусалж байна.
Энд байгаа монголчуудын 80 хувь нь хараар амьдардаг. Хөдөлмөр зуучийн төвүүдэд хандахаар бичиг баримттай, хуулийн дагуу оршин суугаа иргэдэд л үйлчилдэг. Тийм болохоор хараар амьдардаг монголчууд танил талаараа дамжуулж ажил олохоос өөр аргагүй.
-Та 2008 онд ирэхэд тийз ямар үнэтэй байв. Ер нь наашаа ирэхэд зардал их үү?
-Миний аав Өвөрхангай аймгийн Бүрд суманд суудаг. Гэнэт л явах шийдвэр гаргасан болохоор ааваараа гурван сая төгрөгийн зээлийг банкнаас авахуулсан. Онгоцны тийзийн үнэ хоёр талдаа 930 мянган төгрөг болсон. Туркэд 30 хоногийн турш визгүй зорчих хууль гарчихсан байсан. Их хурдан шийдээд л ерөөсөө гурав хоногийн дараа Истанбулд ирсэн. Эхний арваад хоногт найзуудтайгаа хамт гадуур яваад, юм үзэж, нүд тайлан, гоёыг нь гайхан, их л сайхан өнгөрлөө. Ажилд ортол эрх дураараа биш, эрх чөлөөгүй болчихсон. Чимээгүй, дуугарч болохгүй гээд эхлэхээр их хэцүү, хачин санагдсан. Яагаад гэхээр би гэр цэвэрлэж, хоол хийж мэддэггүй л байсан юм билээ. Тэр үеэ бодвол одоо юм юм хийж сурсан.
Монгол хүүхнүүд гэрээ ч цэвэрлэдэг, хүүхдүүдээ ч өөрсдөө хардаг шүү дээ. Гэтэл энд гэр цэвэрлэх нь маш нямбай хүний ажил юм билээ. Айл цэвэрлэх, хүүхэд харах нь мэргэжил юм байна. Хүнд загнуулан, амьдрал үзэж эхэллээ. Би нэг хүүтэй ээж хүн. Би өөрийгөө мундаг эмэгтэй гэж боддог байснаа энд ирээд хэн ч биш юм байна гэж бодсон.
Сарын дараа шантраад буцахаар шийдлээ. Би анх ирэнгүүтээ буцах тийзээ гэрийнхэн рүүгээ дэм болох гээд явуулчихсан юм. Өөрөө буцах болтол билет байдаггүй. Монгол руу билет захиаллаа. Гэрийнхэн хүний газар хэцүү байгаа бол хүрээд ир л гэлээ. Би хувцсаа бэлдэн, байрнаасаа гарч, байсан мөнгөөрөө хүү, ах дүүдээ бэлэг авчихлаа. Гэтэл билет ирдэггүй ээ. Дүү маань өглөө болгон л онгоцны буудал явж, над руу билет өгч явуулах гээд Турк явах хүн баахан хайсан гэсэн. Тэр үед Оросоор дамжиж, энд ирдэг байсан юм. Гэтэл би энд 20-хон турк лиртэй үлдчихсэн, уйлж байлаа. Гуч хоногийн визний хугацаа дуусаад, харлачихсан болохоор хилээр гарвал торгууль төлнө.
Аавынхаа өгсөн мөнгийг үрчихсэн болохоор дахиад мөнгө гуйлтай биш. Тэгээд л энд үлдсэн. Одоо бодоход үлдсэндээ баярладаг. Буцсан бол өнөөх л хуучин замналаараа амьдрах байсан. Одоо би учиргүй чадалтай, баян болоогүй ч миний амьдралд эргэлт гарсан. Би өмнөхөөсөө огт өөр хүн болсон. Бурхан төлөвлөгөөгүй байна гэж байдаггүй гэнэ лээ. Би энд сурч амьдрах төлөвлөгөөтэй байж гэж боддог.
-Та ирээд 14 хоногийн дараа ажилд орсон гэхээр ажил хурдан олжээ.
-Эхэндээ юм юм хийсэн. Айлын гэр цэвэрлэн, оёдлын үйлдвэрт ажилласан. Истанбул хот 20 сая хүнтэй. Энд янз бүрийн л хүн амьдарна. Ажил хийлгүй, гэртээ байдаг ч үйлчлэгчтэй эзэгтэй нар байна.
Би нэг айлын хүүхдийг жил хагас харсан юм. Намайг анх очиход долоон сартай хүү байв. Ээж нь ажил хийдэггүй ч бие муутай болохоор би хүүхдийг нь хардаг, гэрийг нь цэвэрлэдэг байлаа.
-Цалин нь хэд байдаг вэ?
-Нэг өдрийн 50 турк лир /25 доллар/. Дараа нь надад сайн ажиллалаа гээд өдрийн 75 лир өгдөг болсон юм. Өглөө 10-т очоод, орой 19 цагт харьдаг байсан юм. Миний хардаг хүү бүүвэй, бүүвэй гэж монголоор хэлд орсон. “Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин” дууг сонсохгүй бол унтахгүй. Одоо долоон настай. Дөрвөн жилийн дараа уулзахад намайг шууд таниад, өвөр дээр ирж суусан. Уг нь турк хүүхдүүд ээж ааваасаа өөр хүнд үнсүүлэхгүй, хүний өвөр дээр суухгүй. Аав ээждээ л элэгтэй, бусад хүнээс хол байдаг.
Зүрхээрээ ойр гэж намайг мэдээд байсан чинь ээж аав нь их гайхсан. Монгол эмэгтэйчүүд их мундаг гэж магтаж байсан юм. Ер нь Туркууд Монголд их элэгтэй. Би энд найман жил болоход муу хүнтэй таараагүй. Туркуудын өвөг дээдэс Монгол нутагт амьдарч байсан болохоор бидэнд сайхан ханддаг.
-Энд ажилладаг 3000 монгол хүнээс дийлэнх нь эмэгтэйчүүд үү?
-Дийлэнх нь эмэгтэйчүүд. Хүүхнүүдэд ажил илүү их олдоно. Туркэд нөхрүүд нь ажил хийж, гэр бүлээ тэжээнэ. Эмэгтэйчүүд нь бага ажиллана. Тийм болохоор монгол хүүхнүүд ажил хурдан олдог. Монгол эрчүүд голдуу барилгын ажил хийнэ.
Би энд анхны монгол хоолны газар, караоке нээн ажиллуулсан. Одоо ийм газар олон болсон. Монгол хүүхдүүдэд хичээл заадаг төв ч бий. Шинээр ирсэн залууст Турк хэл заадаг. Ажил олох, онгоцны тийз захиалах, Монгол руу мөнгө шилжүүлэх үйлчилгээ ч бий. Монгол руу илүү хямд үнээр утсаар ярих боломж олгон, гар утасны оператор компанитай гэрээ хийсэн хүн ч бий. Би 2008 онд анх ирснийг бодвол одоо илүү амар болсон.
-Монголоос хүмүүс нэмж ирсээр л байна уу?
-Ирсээр л байна. Монголд амьдрал хэцүү байна гээд улам их ирэх болсон.
-Та ямар мэргэжлээр сурч байгаа вэ, хувийн сургуулийн төлбөр өндөр биз дээ?
-Жилийн 5000 ам.доллар. Эндхийн мөнгөөр 15 мянган лир. Би гадаад худалдааны чиглэлээр сурдаг.
-Таны үндсэн мэргэжил юу вэ?
-Би их сургуульд сураагүй юм. Аравдугаар ангиа төгсөж, гэрлээд, хүүхэд гарган, амьдралын эрхээр ажил хийсэн. Есдүгээр ангид байхад ээж маань өнгөрсөн юм. Дөрвөн дүү нялх байсан болохоор их сургуульд сураагүй. Уг нь аав, ах дүү нар намайг сургуульд ор гэсэн. Тэр үедээ их мундаг хүн болж, сураагүйд дунд сургуулийн багш нар маань их харамссан.
Одоо би дөчтэй. Гэсэн ч харь газар, харь хэлээр сурч байна. Хүүхэд байхдаа худалдааны ажилтан болно гэж их мөрөөддөг байв. Аав маань насаараа худалдааны бэлтгэл ангид нярав хийсэн. Би жоохон байхдаа аавыгаа дагаж их явдаг байлаа. Заримдаа би аавын өмнөөс худалдаа наймаа хийнэ.
Одоо сурахынхаа хажуугаар Библийн судалгаа мэдээллийн төвд ажилладаг. Би Христэд итгэдэг.
-Энд хууль бусаар амьдардаг иргэд Монгол руу ирж очих нь чөлөөтэй юу?
-Тийм. Гэхдээ энд хууль бусаар амьдарсан хугацааныхаа торгуулийг төлөөд, Монгол явж, гурван сарын дараа эргэж ирж болно. Мөн торгууль төлөлгүй, ойрын таван жилд Туркэд ирэхгүй гэдэг нөхцөлөөр буцдаг. Ихэнх нь энэ нөхцөлийг сонгодог. 50 лир л төлдөг юм.
-Та ирснээсээ хойш хүүтэйгээ уулзсан уу. Хүүгээ хажуудаа аваа юу?
-Уулзалгүй яах вэ. 2012 онд манай дүү нар гэр бүлтэйгээ, хүүтэй маань хамт энд ирцгээсэн. Би хоёр жилийн өмнө Монголд очсон. Хүүтэйгээ байнга холбоотой байдаг. Одоо хоёрдугаар дамжааны оюутан.
-Монголоос ирсэн гэхээр Туркууд хамгийн түрүүнд юу гэж асуудаг вэ?
-Чингис хааны үр сад байна гэж их сайхан хүлээж авдаг. Бидний өвөг дээдэс Монголоос ирсэн гэцгээдэг. Монголын эзэнт гүрэн дэлхийг эзэлсэн гээд л ярина. Дунд сургуулийн түүхийн хичээлд нь заадаг гэсэн. Монгол хатдын энд байгуулсан, хамгийн анхны мэс ажилбарыг хийсэн эмнэлэг, сургууль одоо ч Туркэд хэд хэд бий. Монголд ч Түрэгийн үеийн хөшөө дурсгал их. Сүүлийн үед Хүннүгийн үед хамаарах хөшөө дурсгал олноор нь олсон гэсэн. Та нар бидний өвөг дээдсийн сүнсийг хамгаалж байгаа гэж зарим Турк хүн монголчуудад хэлдэг.
-Монголчууд гэмт хэрэгт холбогдсон хэдэн тохиолдол байгаа вэ?
-Өмнө нь их цөөн байсан. Гэвч сүүлийн хулгайн хэрэгт холбогдох тохиолдол мэр сэр гарсан.
Уг нь энд оюутнууд ажиллах хориотой. Оюутны визтэй бол ажил хийж болдоггүй. Ажил хийхгүй бол хэцүү. Гэхдээ хүсвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж байхгүй. Солонгос зэрэг бусад орнуудтай харьцуулбал энд харин ч эрх чөлөөтэй. Цагдаа гүйж ирээд биднийг шалгаад байхгүй. Хулгай хийгээгүй л бол баривчлахгүй.
Исламын шашинтай улсуудад эмэгтэй хүнийг их дорд үздэг, боол мэт харьцдаг. Гэрээсээ гарч чаддаггүй, дэлгүүрээс юм авахдаа цонхоороо мөнгөө өгч, бараагаа авдаг, нөхөр нь орой ирэхээр хөлийг нь угаадаг гэх мэтээр ярьдаг нь худлаа. Энд л тийм биш.
-Энд ажлын нөхцөл ямар вэ. Олон цагаар, амралтгүй ажиллуулах тохиолдол байх уу?
-Өөр өөр. Хэцүү нөхцөлтэй, цалинг нь өгдөггүй газар ч байна. Дотроо гал тогоотой, хоол өгдөг, цалинг нь тогтмол өгдөг газар ч байна. Миний одоогийн ажил 09-15 цаг хүртэл үргэлжилдэг. Хэл мэдэхгүй хүмүүст анх хэцүү Хэлийг нь сураад эхлэхээр сайн ажил олдоно.
Над шиг уйлаад буцах хүсэлтэй хүн их. Уг нь нэгэнт л бөөн зардал гаргаад ирсэн юм чинь ажиллаасай гэж би хүсдэг. Энд хамгийн бага цалин 400 ам.доллараас эхэлдэг. Монголд ийм цалинтай хүн хэд билээ. Амьдрал нь сайхан байгаа хүмүүс энд ирдэггүй. Боломжтой хүмүүс нь Америк, Канад, Англи, Шенгений орнууд руу явдаг боллоо. Харин Турк манай иргэдэд эхний гуч хоног визгүй болохоор настай, өр зээлтэй болсон, ажил олоогүй хүмүүс наашаа шууд нисээд ирдэг. Тэднийг зөв залах л хэрэгтэй байгаа юм.
Туркийн улсын нэг үйлдвэртэй албан ёсоор гэрээ байгуулан, иргэдээ ажлын байраар хангаж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалыг нь төлдөг байвал их хэрэгтэй. Монголын ерөнхий консулын газрыг энд байгуулаад хоёр жил болсон. Гэхдээ тэнд ажилладаг хүмүүс хууль бусаар амьдардаг иргэдээ өмгөөлж хамгаалах хэцүү байх.
Би Туркийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа, Нийгмийн даатгалын газарт гурван сарын дадлага хийсэн юм. Тэгэхэд энд хуулийг дандаа хүнийхээ төлөө гаргадаг юм байна гэж бодсон. Монголын төр яагаад хүнээ боддоггүй юм бол гэж харамссан.
Манай зарим хүн ярьдаг даа. Исламын шашинтай улсуудад эмэгтэй хүнийг их дорд үздэг, боол мэт харьцдаг гэж. Гэрээсээ гарч чаддаггүй, дэлгүүрээс юм авахдаа цонхоороо мөнгөө өгч, бараагаа авдаг, нөхөр нь орой ирэхээр хөлийг нь угаадаг гэх мэтээр дэгстүүлж ярьдаг нь худлаа. Энд л тийм биш. Хуулийг нь харахаар турк эмэгтэйчүүдийн амьдрал биднийхээс илүү баталгаатай. Эмэгтэйчүүд нь нийгмийн даатгалаа төлдөг хүнтэй л гэрлэдэг. Нөхөр нь даатгал төлдөг бол эхнэр нь эмнэлэгт үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Мөн нөхөр нь нас барвал эхнэр нь үргэлжлүүлэн тэтгэвэр, тэтгэмжийг нь 100 хувь авах эрхтэй. Сайн аавтай бол тухайн эмэгтэй хүнтэй суухгүй байсан ч болно. Аав нь нас барчихвал ээж, охинд нь аавынх нь өндөр насны тэтгэврийг хоёр хуваан олгодог.
Даатгал төлдөггүй хүнтэй охиноо гэрлүүлдэггүй. Харин манай хүүхнүүд хайр дурлалдаа шатаад шууд суучихдаг. Нөхөр нь байр, машинтай юу, даатгал төлдөг үү гэж огт боддоггүй. Энд тийм биш. Саллаа гэхэд хүүхдийн тэтгэврийг аав нь сар бүр өгнө. Монгол эмэгтэйчүүд бүх ачааг өөрсдөө насаараа үүрдэг. Салсан нөхөр өөрийгөө л болгож байвал яах вэ, би гай бололгүй явъя гэсэн бодолтой. Энд бол огт өөр, эмэгтэйчүүд нь ихэмсэг. Салаад эхнэр нь шүүхэд хандаж, онгон биеэ чамд өглөө гэж нөхрөөсөө мөнгө нэхэмжилдэг. Хуулиар энэ эрхийг нь хангасан болохоор аргагүй юм.
Энэ талаараа турк, монгол эмэгтэйчүүд өдөр шөнө шиг ялгаатай.
Жишээ нь манай аав насаараа улсад ажилласан ч өнгөрөхөд нь бидэнд тэтгэвэр тэтгэмжийг нь өвлүүлэн олгоогүй.
-Ярилцсанд баярлалаа.
-Төгсгөлд нь нутагтаа суугаа аав болон ах дүүдээ та бүхнээр дамжуулан мэнд дэвшүүлье.
-Танд амжилт хүсье.