НӨАТ-ын урамшууллын сугалаагаа ebarimt.mn сайтаар болон мессежээр бүртгүүлсэн тохиолдолд баримтаа хадгалж байхыг Гааль татварын ерөнхий газраас зөвлөлөө.
Учир нь 500 мянган төгрөгөөс дээш азтан өөрийн биеэр хүсэлт гаргах бөгөөд ингэхдээ баримтаа мөн хавсаргах юм.
Сугалааг жинхэнэ эсэхийг зөвхөн QR кодоор шалгадаг бөгөөд дээрх хоёр аргаар сугалааны баримтаа бүртгүүлэхэд QR кодны мэдээлэл үлддэггүй байна.
Харин аппликэйшн ашиглан QR кодоо уншуулж бүртгүүлсэн тохиолдолд заавал баримтыг хадгалах шаардлагагүй.
Тиймээс иргэд сугалааны хонжвор авахад нотлох баримт болох QR код бүхий баримтаа хадгалж байх хэрэгтэй.
НӨАТ-ын урамшууллын сугалааны нийт есөн удаагийн тохирлоор 94 мянган азтан тодорчээ. Эдгээр азтан 3.8 тэрбум төгрөгийн шагналыг хожих боломж хуулийн дагуу бүрдсэн байна. Харин өнөөдрийн байдлаар 986 сая төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлээд байна.