Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Энэ сарын 26-нд АНУ-ын Дорнод эргийн Коннектикут, Делавэр, Мэриленд, Пенсильвани, Род-Айленд гэсэн таван муж улсад праймериз буюу сонгуулийн эхний өрсөлдөөн болж, Бүгд Найрамдах Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр горилж буй Дональд Трамп ялалт байгууллаа. Ялалтынхаа дараа Трамп “Би ч өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд бараг нэр дэвшчихлээ гэж үзээд байгаа” хэмээн мэдэгдэв. Трамп сүүлийн зургаан праймеризэд ялсанаар Юта, Висконсинд Тед Крузэд ялагдсан “шархаа нөхөж” чадлаа. Гэхдээ түүнд үнэмлэхүй шалгарсан өрсөлдөгч болж Кливлендэд чуулах Бүгд найрамдах намын хуралдаанаас нэрээ дэвшүүлэхэд шаардлагатай төлөөлөгчийн тоо дутуу хэвээр. Гэсэн хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Трампыг “Улам бүр Ерөнхийлөгч шинж тодорсоор” гэж тодорхойлох нь ихэслээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "Исламын улс" алан хядах бүлэглэлтэй тэмцэхийн тулд Сири рүү нэмж 250 цэргээ илгээх шийдвэр гаргалаа. Шинээр илгээх цэргүүдийн гол зорилго нь орон нутгийн зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх, мөн "Исламын улс" бүлэглэлийн гол төв болоод байгаа Сирийн Ракка хотыг хэт даврагчдаас чөлөөлөхөд чиглэгдэх юм байна. "Исламын улс” бүлэглэлтэй тэмцэж буй Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчинд зөвлөгөө өгөх зорилгоор тус улсын хойд нутаг руу АНУ-ын Тусгай ажиллагааны 50 цэргийг өнгөрсөн оны аравдугаар сард илгээсэн билээ. Ингэснээр Сири дэх АНУ-ын цэргийн тоо 300-д хүрч байна.
Францын Засгийн газар Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийх шийдвэрийг гаргасныг эсэргүүцсэн жагсаал тус улсын Нант, Ренн, Марсель, Парис зэрэг хотуудад боллоо. Ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийх хуулийн төслийн Францын хөдөлмөрийн сайд өнгөрсөн гуравдугаар сард санал болгосон юм. Хуулийн төсөлд долоо хоногийн ажлын цагийг 60 хүртэл нэмэх, илүү цагаар ажиллахад нэмэгдэл олгохгүй байх, урамшуулал нэмэгдлийн дүнг багасгах зэрэг заалтууд орсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Францын үйлдвэрчний эвлэлүүд уг хуулийн төслийг батлахыг эсэргүүцэн гуравдугаар сараас хойш эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Одоогоос 30 жилийн өмнө Украины Чернобылийн атомын цахилгаан станцад маш том осол гарсан билээ. 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр реакторт дэлбэрэлт болсны улмаас тэнд ажиллаж байсан хүмүүс болон станцын ойр орчимд амьдарч байсан 350 мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Чернобылийн ослын улмаас гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болсон. Өдгөө Чернобыль хотын ихэнх тосгон эзгүй хээр үлдсэн. Хаалттай бүсэд амьдрахыг хориглосон ч төрөлх нутгаа орхин явахыг хүсээгүй хэсэг бүлэг хүмүүс амьдарсан хэвээрээ байгаа аж. 30 жилийн дараа Чернобыль хотын фото зургийг ЭНДЭЭС үзнэ үү.
Энэ сарын 28-нд Facebook компани 2016 оны эхний улирлын тайлангаа гаргалаа. Компани энэ хугацаанд 5.38 тэрбум ам. долларын орлоготой ажилласан нь шинжээчдийн таамаглаж байсан 5.26 тэрбум ам. доллароос давж гарчээ. Түүнчлэн Facebook тайлангаа гаргаснаас хэдхэн цагийн дотор хувьцааны үнэ есөн хувиар өсөж нэгж хувьцааны үнэ 117.59 ам. доллар болсон нь хамгийн өндөр хэмжээнд хүрсэн явдал юм. 2015 оны эхний улиралд компани 3,5 тэрбум ам. долларын орлоготой ажиллаж байсан бол нэг жилийн хугацаанд 40 орчим хувиар орлогоо өсгөжээ. Учир нь энэ хугацаанд Facebook компани 1,65 тэрбум сарын идэвхтэй хэрэглэгчтэй болж, Шууд бичлэг дамжуулах, Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх шинэ боломжийг хэрэглэгчдэд олгосон төдийгүй Oculus Rift төхөөрөмжөө худалдаанд гаргасан юм.