Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө дэлхийн өдөр. Энэ өдрийг дэлхий даяараа 10 дахь жилдээ тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхийн улс орнуудад эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хэрхэн хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан бөгөөд энэ үйлст 2001 оноос улс орнууд нэгдэн дэлхий нийтээрээ, харин Монгол Улс 2006 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.
Энэхүү өдрийг сурталчилан таниулах зорилгоор өнөөдрөөс иэрх тавдугаар сарын 25-ны хооронд ” Хүүхэд хамгааллын сарын аян” өрнүүлж, Хүүхэд хүмүүжлийн эерэг арга сэдвээр сургалт нөлөөллийн ажлууд зохион байгуулагдана.