“Бидэнд ирээдүйг гутрангиар төсөөлөх эрх байхгүй. Өнгөгүй гэж харвал бүрхэг байх болно” гэж тэрбээр ярьсан. Нийгмийн асуудал гэхээр болж бүтэхгүй, уруу дорой бүхнийг ам уралдан хэн ч ярьж чадна. Тэгвэл нийгмийн эрүүл мэндийн салбарыг тэргүүлж яваа залуу эрдэмтэн Б.Цогтбаатарын хувьд боломжгүйгээс гарцыг хайдаг гэж ам бардам хэлэв.
Эмч аавынхаа залгамж халаа болох гэж хүний их эмчийн мэргэжлийг эзэмшсэн ч өөрийнхөө хүсэл эрмэлзэлд хөтлөгдөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлд эргэлт буцалтгүй оржээ.
Тэрбээр 2005 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийн Эрүүл мэндийн удирдлагын хөтөлбөрийг шинжлэх ухааны магистр, 2014 онд Канадын Саймон Фрейзерын их сургуулийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийг доктор цолтойгоор дүүргэж, Канадын их сургуульд багшлахаас гадна тэндэхийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас төслийн зохицуулагч хүртэл хийсэн байна.