Сүүлийн арваад жилийн турш манай улсад хорт хавдар, чихрийн шижин, сүрьеэ, осол гэмтэл нас баралтын тэргүүлэх шалтгаанууд байсаар байна.
Хожуу оношлосны улмаас хорт хавдар, сахарын өвчнөөр өвчлөгсөд хөгжлийн бэрхшээлтэй болох нь нэмэгдсээр байна.
Хөгжлийн бэрхшээлийн талаарх судалгаа, баримт материалд СЭРГЭЭН ЗАСАЛ гэдэг үг байнга харагдах бөгөөд үүнийг бид бие махбодийнх нь алдсан хэсгийг орлуулах, холбох механик ажил юм гэж л ойлгодог. Түүнээс тухайн хүний СЭТГЭЛ САНАА, ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, АМЬДРАХ ХҮСЭЛ, НАЙДВАРЫГ сэргээн засах тухай, алдсан боломжийг эргэн нөхөх арга замын тухай тун цөөн ярьж байна.
Иймд тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй иргэн байхад нь туслах зорилгоор Ахиллис Монгол ОУБ "Даван туулагч" хөтөлбөрийг санаачилжээ. Дараах баг бүрэлдэхүүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Үүнд:
- АШУҮИС-ын НЭМС-ийн сургуулийн оюутнууд сайн дурын ажил хийх замаар үр дүнтэй байдлыг нь судлах юм.
- Оролцогчдод сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн талын мэдээллийг "Сэтгэлийн толь" ТББ-ээс сэтгэлзүйч Х.Хүрэлбаатар,
- Хиймэл хөл, гарны мэдээлэл зөвлөгөөг Монгол Хьюндай эмнэлгийн дэргэдэх протез, ортопедийн үйлдвэр,
- Туслах бусад эд хэрэгслийн мэдээлэл зөвлөгөөг Rehtus Company,
- Нийгмийн даатгал, халамжийн талаархи хууль зүйн зөвлөгөөг Баянгол дүүргийн нийгмийн даатгал, халамжийн газруудаас,
- Сэтгэлзүйн даван туулахбусад асуудлуудад Хавдар судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч,
- Сэргээн засахын дасгал хөдөлгөөн зааврыг III эмнэлэгийн сэргээн засахын тасаг,
- Спорт ба Хөгжлийн бэрхшээл сэдвийн зөвлөгөө, мэдээллийг Ахиллис Монгол ОУБ-ын баг хамт олон өгөх юм.
Энэ хөтөлбөрийн үр дүнг судалж үзээд, цаашид улам сайжруулан, бусад эмнэлэг, сэргээн засах төвүүдэд хэрэгжүүлэхийг дээрх баг зорьж байна. Хөтөлбөрийн ерөнхий санхүүжүүлэгчээр АНУ-ын Денвер хот дахь Гэрэлт ирээдүй сангийн хамт олны зохион байгуулдаг олон нийтийн гүйлтийн оролцогчид юм байна. Хөтөлбөрийн үр дүнгийн тайланг оны эцсээр олон нийтэд хүргэх аж.
“Даван туулагч” хөтөлбөрийн нээлт П.Н.Шастины нэрэмжит, улсын гуравдугаар төвийн Эрдмийн өргөөнд өнөөдөр 11.00 цагаас болно.