Хагас зууны дараа Америкийн хөлөг онгоц Кубийг зорин хөвж явна. Миамигийн боомтоос 700 гаруй зорчигч суулгасан Адониa хөлөг онгоц өнөөдөр Гаванад ирэх аж.
Өнгөрсөн жил хоёр улс дипломат харилцаагаа сэргээсэн хэдий ч хүйтэн дайны үеийн зарим нэг хориг хараахан тавигдаагүй байгаа юм. Хөлгийг эзэмшигч Карнивал компани Флоридагаас Куба хүртэл зорчигч тээвэрлэх эрхийг хоёр улсын засгийн газраас авчээ.
Гэвч Кубийн засгийн газрын тогтоолын улмаас Куба иргэд эх орноосоо зөвхөн онгоцоор нисэж гарах л боломжтой аж. 1959 оны Кубийн хувьсгалаас өмнө хоёр орны хооронд зорчих тээврийн хэрэгслийн нэг нь хөлөг онгоц байв.
Харин 2014 оны арван хоёрдугаар сард ерөнхийлөгч Барак Обама, Раул Кастро нар хоёр орны харилцаа сэргэж байгаа талаар мэдэгдсэнээс хойш Кубийг зорих жуулчдын тоо дээд амжилт тогтоожээ.
Адониа хөлөг онгоц долоо хоног бүр Миами, Куба гэсэн маршрутаар зорчих юм байна.
Эх сурвалж: BBC