Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас автозамын төлбөр хураах цэгүүдэд гэнэтийн шалгалт хийжээ.
Шинэ 22 товчоо, Нисэх, Өлзийт хороолол, Тэрэлж зэрэг зургаан цэгт хяналт шалгалт хийхэд төлбөрийн баримт нууцлалын кодгүй, үнэт цаасны хэмжээнд хүрэхгүй байжээ. Өөрөөр хэлбэл олшруулах боломжтой баримтаар үйлчилж байсан зөрчил илэрсэн байна.
Ингэснээр төлбөрийг бүртгүүлэх систем баталгаатай бус болж иргэд баримтаа авахгүй бол мөнгө нь хувь хүний халаасанд орох боломжийг бүрдүүлсэн байна гэж ШӨХТГ-аас үзэж байна. Улмаар Автозамын санд орох ёстой мөнгө зуун хувь орж байгаа эсэх нь эргэлзээтэй байна гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэлсэн юм.
Мөн автозамын төлбөр хураах цэгийн ажилчдын зарим нь ажлын байрны үнэмлэх, бичиг баримтгүй байгаа зөрчил илэрсэн байна. Энэ нь төрийн байгууллагын өмнөөс үйлчилгээ үзүүлэх эрхгүй этгээд үйлчилгээ үзүүлсэн гэх зөрчил гэдгийг ч тэрээр онцлов.
Гэнэтийн шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулахаар ШӨХТГ-аас ажиллаж байна.