Орой орондоо ороод үлгэр яриулж өсөөгүй хүүхэд ховор биз. Үүнд нь зориулсан аппликейшн тэдэн хэрэггүй. Гэхдээ Samsung компани өөр нэг арга хэрэглэж үзэхээр шийджээ.
Компани “Bedtime VR Stories” гэдэг аппликейшнээ танилцуулав. Энэ нь орчин үеийн дэвшилтэт технологи болох VR төхөөрөмжийн тусламжтай уламжлалт үлгэр ярих ажлыг хялбарчлах зорилготой юм.
Гэхдээ компани эцэг эхчүүдийг шууд ийм төхөөрөмжөөр үлгэр ярьж эхлэхийг санал болгосонгүй. Харин байнга гэртээ байж чаддаггүй, оройн цагаар ажилтай байдаг эцэг эхчүүдэд зориулжээ.
Gear VR төхөөрөмжийн тусламжтай үлгэр ярих аргыг Их Британид туршаад эхэлсэн байна. Компанийн тайлбарласнаар “Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт огторгуйгаар хэсэж, алсын ертөнцөд зочилж, үлэг гүрвэл, оцон шувуу, роботууд байдаг газраар аялна” гэжээ.
2014 онд Samsung компани Gear VR төхөөрөмжийг 13 наснаас доош насны хүүхдүүдэд тохиромжгүй гэж тайлбарлаж байсан болохоор хүүхдүүд Google cardboard ашиглах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: TheGuardian