Тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 14 бүлгийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварыг 15-20 хүртэлх хувь болгож нэмэгдүүлэх тогтоол хэрэгжиж эхэллээ. Үүнд сүү, сүүн бүтээгдэхүүний импортын татвар бараг гурав дахин, ноосон эдлэлийнх хоёр дахин, төмс хүнсний ногоо болон тавилгын импортын татвар дөрөв дахин нэмэгдэж байгаа юм.
Импортын татварыг нэмэгдүүлснээр дотоодын 2000 гаруй үйлдвэрлэгчийн бизнесийг хамгаалж, 280 орчим тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг дотооддоо үлдээх боломжтой гэж салбарын яам үзэж байна. Өнгөрсөн оны наймдугаар сард энэ төрлийн тарифын зохицуулалтыг цемент, зөгийн бал зэрэг таваг төрлийн импортын бүтээгдэхүүнд хийсэн юм.
Үүний үр дүнд хамгийн багаар бодоход 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, эдийн засагт 3.2 тэрбум төгрөг оруулсан гэх тооцоог салбарынхан гаргаад байна. Гэхдээ импортын барааны үнийг дагаж дотоодын үйлдвэрлэгчид үнээ өсгөх вий гэсэн болгоомжлол байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэрийн яамныхан өнгөрсөн долоо хоногт дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр үйлдвэрлэгчид үнээ өсгөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Нэр төрөл нь дурдагдсан бараа, бүтээгдэхүүнүүдийг дотоодын үйлдвэрлэлээр зах зээлээ бүрэн хангах бололцоотой гэж үзэж байгаа юм.
Тухайлбал замын хажуугийн чулуун хашлагын хэрэгцээ 300 мянган метр куб байхад дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал 589 мянгад хүрсэн байна. Жилд 360 сая хэвлэлийн хуудас, хэвлэмэл бүтээгдэхүүн шаардлагатай байхад дотоодын үйлдвэрлэгчид үүнээс хоёр дахин их материал хэвлэх чадамжтай байна. Ийм үед дотоодын зах зээлийн 40-45 хувийг дотоодоос хангаж, бусдыг нь импортолж байгаа юм.
Т.Элиса