АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн ууган охин Малиа Обама Харвардын их сургуульд суралцахаар болжээ. Малиа бүтэн жил амраад 2017 оны намар сургуульдаа орох талаар Цагаан ордон мэдэгдэв.
Түүнчлэн Ерөнхийлөгч Обамагийн гэр бүл бага охин Сашаг дунд сургуулиа төгсөх хүртэл дахин хоёр жил Вашингтонд амьдрахаар болжээ.
Өмнө нь ерөнхийлөгчийн хүүхдүүд эцгийгээ төрийн эрх барьж байхад их сургуульд сурахаар явж байгаагүй бөгөөд анхных нь Малиа Обама болж байна.
1997 оны намар Ерөнхийлөгч Билл Клинтоны охин Челси Клинтон их сургуулийн төгсөх курст элсэн орж байсан бол бага Жорж Бушийн ихэр охид эцгийгээ ерөнхийлөгч болохоос хэдхэн сарын өмнө их сургуульд орж байжээ.
Эх сурвалж: CNN