Циркийн торны цаана олон жилийг өнгөрүүлсэн арслангууд эцсийн эцэст байх ёстой газартаа эргэн ирлээ. Олон улсын амьтан хамгаалах байгууллага Перу болон Колумбийн циркт байсан 33 арсланг Өмнөд Африк руу хүргэжээ.
Олон улсын амьтан хамгаалах ашгийн бус байгууллагынхан Колумб, Перугийн засгийн газартай хамтран ажиллаж, есөн арсланг Колумбаас үлдсэн 24-ийг нь Перугээс олжээ.
Тус байгууллагын тэргүүн Жан Кример “Тамд амьдарч байсан арслангууд одоо диваажинд ирлээ” гэж мэдэгдсэн байна.
Арслангууд тун хүнд нөхцөлд амьдарч байсан бөгөөд өлөн зэлмүүн амьдарч, соёог нь хугалж, хумсыг нь тайрсан учраас ан хийх чадваргүй болжээ. Тиймээс Өмнөд Африкийн хойд хэсэгт орших 5000 га талбай бүхий Эмояа дархан цаазтай хүрээлэнд нутагшуулах аж.
Энэхүү хүрээлэнг өсвөр насны охинтой ганц бие ээж гурван жилийн өмнө нээж байжээ.
Эх сурвалж: Huffingtonpost