МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцсэн байна.
МАН-ын бүлгийн удирдлагууд хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийх үеэр тус бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Тариаланчид хаврын тариалалтаа эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг зээлээр авахад барьцаа шаарддаг. Үүнийг шийдвэрлэх үүднээс тариалангийн газраа барьцаалж зээлж авах эрхийг уг хуулиар бий болгоно гэж Засгийн газар үзэж буй. Гэтэл Газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалж, зээл авах эрх нь нээлттэй.
Тиймээс Засгийн газраас санаачилсан уг төсөлд дурдагдсан “давуу эрх” гэж чухам юуг хэлээд байгааг тодруулах шаардлагатай. Үүнээс гадна тариаланчдыг өөр ямар эх үүсвэрээр дэмжиж болох талаар нухацтай ярилцах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн сонгуулийн тогтолцоотой холбоотой Цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэж, сонгууль зохион байгуулах цаг хугацаатай ажлыг хойшлуулалгүй хийх ёстой гэж тус бүлгээс анхаарууллаа.
Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайланг судалж, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулсан байна. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайд болон АТГ-ын даргыг яаралтай томилохыг шаардлаа.