Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Болор-Уянга "Энэ миний огторгуйд" гурав дахь шинэ цомгийн баярын тоглолтоо маргааш хийх гэж байна. Энэ талаар дуучин Э.Болор-Уянга МУГЖ Б.Сарантуяа, Пентатоник академийн ерөнхийлөгч, ая зохиогч Б.Долгион, дуучин, ая зохиогч Б.Ангирмаа нар мэдээлэл хийсэн юм.
МУГЖ Б.Сарантуяа:
“Э.Болор-Уянга миний дотны найз, ая зохиогч Б.Ангирмаатай "Намар ганцаардал" дууг дуулсан үеэс би таньдаг болсон. Түүнээс хойш 2013 онд Э.Болор-Уянга миний төрсөн өдрийн хүлээн авалтанд ирснээр илүү дотно танилцсан юм.
Ингээд дуулахыг нь сонсоод, өөрийн байгуулсан "Рэндом" хамтлагт дуулаач гэж урьж байлаа. Энэ гурван жилийн хугацаанд Э.Болор-Уянга маш их өсөж дэвшсэн гэж боддог.
Өөртөө зориулж чин сэтгэлээсээ зүтгэж, хүссэн хэмжээндээ цомгоо гаргаж чадлаа" гэв.
Пентатоник академийн ерөнхийлөгч, ая зохиогч Б.Долгион:
“Э.Болор-Уянга миний дуунуудыг маш гоё дуулсан байдаг. Их хүчин чармайлттай, дуундаа үнэнч хүн. Ачаалал ихтэй ажилладаг хэдий ч уран бүтээлээ орхидоггүй дайчин зантай.
Ийм дайчин зан залуу уран бүтээлчдийн дунд төдийлөн элбэг байдаггүй юм.
Хэв маяг стиль дууны сонголтоо сайн хийдэг. Эхний хоёр цомог болон сүүлийн цомгийг харахад өсөж байгаа дуучин. Би Э.Болор-Уянгыг их хол явах дуучин гэж боддог" гэлээ.
Дуучин, ая зохиогч Б.Ангирмаа:
"Бид хоёр 2004 оноос хойш хамтран уран бүтээл хийж ирсэн. Э.Болор-Уянгын хувьд би зөвлөгч, хуурай эгч бас найз нь. “Намар ганцаардал” дууг би зохиож өгөөд хамт дуулж, клипэнд мөн тоглосон юм.
Харин саяхан цомгийг нь угтаж “Хайр ирлээ” дууг нь хийлээ. Тавдугаар сарын 6-нд болох тоглолтонд Сараа бид хоёр ая дуугаа өргөнө" гэлээ.
СТА, дуучин Э.Болор-Уянга:
"Уран бүтээлчид шинэ дуу, цомог гаргаад хүмүүст нэлээд хүрсний дараа тоглолтоо хийдэг бол миний хувьд 2006 онд цомгоо гаргаад шууд л тоглолт хийж байсан. Тэр зарчмаар өнөөдрийг хүрч байна.
Надад "чамайг хүмүүс танихгүй байна, сонсохгүй байна" гэж ярьдаг. Гэхдээ би Д.Эрдэнэцэцэг агсны дууг дуулснаараа тодорхой хүрээлэлд орсон гэж боддог. Шинэ сонсогчдод тэдгээр уран бүтээлчдийг таниулж мэдүүлэх ёстой юм болов уу гэж боддог.
Шинэ цомгийн маань “Энэ миний огторгуйд” дуун дээр “Ocean grey” студийн залуус ажиллаж, рэппер Данка үгийг нь бичсэн. Гарснаасаа хойш чартуудад нэлээн дээгүүр байр эзэлж байлаа.
"Намар ганцаардал" дууг хэдийгээр 2004 онд Б.Ангирмаа эгчтэй дуулсан ч дандаа хамт дуулах боломж байдаггүй учраас 2012 онд дахин ганцаараа дуулах зөвшөөрөл авсан юм.
“Хайрын үйлс” дуугаа Ocean grey студид хийлгэсэн аялгуулаг цоглог дуу болсон.
“Хайр ирлээ” дууг Ангираа эгч цомгийг маань мялааж хийж өгсөн. Дууны үгийг Ү.Хүрэлбаатар ах бичсэн юм. Цагаан сараар Ү.Хүрэлбаатар ахтай золгохоор очиход “Би солонго” гэж шинэ дууны үг надад бэлэглэсэн.
“Сэтгэлийн толь” дууны үгийг өөрөө бичсэн. Хүн болгон толинд хараад, өөрийгөө мэдээсэй гэсэн утгатай шинэлэг стильтэй хөнгөн хэмнэлтэй дуу юм.
Д.Эрдэнэцэцэг агсны дөрвөн дууг оруулсан учир нь энэ дуунууд миний тоглолт цомогт цааш цаашдаа дагалдаж явна.
“Учралын эгшиг” дууг Чингис хаан хамтлагийн Д.Жаргалсайхан ах зохиож байсан. Энэ удаад шинэ хөгжмийн найруулгатайгаар амьд хөгжимтэй дууллаа.
Ингээд хүсэж мөрөөдсөн цомгоо гаргаж чадсан. Цомгийг дэмжиж ажилласан байгууллагууддаа маш их баярлаж байна. Цомгийн тоглолтонд “Шар айраг” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно" гэлээ.
Тоглолт IVY ресторанд тавдугаар сарын 6-ны өдөр 20.00 цагт эхэлнэ.