1995 оноос хойших яг 20 жилийн хугацаанд давхар харьяалал үүсгэсэн Монгол Улсын 16 мянга орчим иргэн байгаа аж. Тэдгээрийн 80 хувь нь эмэгтэйчүүд юм. Мөн гадаад улсад төрсөн 6000 орчим хүүхдийн харьяаллын асуудлыг шийдэхэд хүндрэл үүсдэг байна. Тиймээс Харьяатын тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага үүссэнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан Харьяатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх, эсэхийг баасан гарагт хэлэлцсэн юм.
П.Цагаан хэлэхдээ “Монгол Улс өнөөдрийг хүртэл иргэнээ гадагш алддаг байсан бол энэ хуулийн төслөөр иргэнээ алддаггүй байхыг гол зарчим болгож байгаа. Өнгөрсөн 20 жилд 59 мянган хүн Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан бол 221 хүн манай улсын харьяат болсон.
Мөн Монголын 16 мянган иргэн давхар харьяалалтай байна. Түүнээс гадна 252 хүүхэд гадаадын иргэний гэр бүлд үрчлэгдсэн. Тиймээс тэдгээр хүүхдүүд манай улсын нэгдэж орсон олон улсын конвенцийн дагуу 18 нас хүртэл иргэний харьяаллаа алдахгүй байх, Монгол Улсын иргэнээ хадгалдаг тогтолцоог нээж өгөх бодлого барьж байгаа.
252 хүүхэд гадаадын иргэний гэр бүлд үрчлэгдсэн
Хүн ам цөөнтэй манай улсын хувьд улс орныхоо хөгжлийг урагшлуулах, хүн амаа нэмэгдүүлэх, соёл уламжлалаа хадгалж түгээн дэлгэрүүлэхийн тулд иргэний харьяаллын асуудалд хөх үнэмлэхийг ашиглах зохицуулалтыг төсөлд тусгасан” гэв.
Хэдийгээр хөх үнэмлэхээр давхар иргэншлийг зөвшөөрөх ч энэ нь Монгол Улсад үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй аж. Энэ нь манай улсын иргэн давхар харьяалалтай болсон бол тухайн гадаад улсын иргэний харьяаллыг нь хүлээн зөвшөөрөхгүй юм.
Түүнчлэн гадаадын иргэн Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа иргэний харьяаллаас гарсан байхаар зохицуулсан байна.
Дээр нь гадаадад амьдарч, ажиллаж буй иргэдийнхээ эрхийг хамгаалах зохицуулалтуудыг оруулснаас гадна тухайн улсад төрсөн Монгол хүүхдийн өөрийн иргэнээр тооцож, насанд хүрснийх нь дараа өөрөө сонголт хийх боломжийг нь олгодог болно.
Дээр нь хэн дуртай нь давхар иргэншилтэй болох боломжийг бүрэн хаана. Хэрэв давхар иргэншилтэй болсон тохиолдолд тухай улсын иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүй. Товчхондоо, давхар иргэншил зөвшөөрдөг АНУ зэрэг орнуудад Монгол иргэнээ алдахгүй, эргүүлж авна гэсэн үг. Дээр нь дараах тохиолдолд Монголын иргэншлээс гаргахгүйгээр хуулийн төсөлд тусгажээ.
Давхар иргэншил зөвшөөрдөг АНУ зэрэг орнуудад Монгол иргэнээ алдахгүй, эргүүлж авна гэсэн үг
Үүнд Монгол Улсын өмнө хүлээсэн буюу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ашиг сонирхолтой холбогдсон эд хөрөнгийн үүргээ биелүүлээгүй, гэмт хэрэг үйлдсэний улмаас сэжигтэн, яллагдагчаар татагдсан буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял эдэлж байгаа бол давхар иргэншлийг нь зөвшөөрөхгүй.
Түүнчлэн Монгол Улсын харьяатаас гаргах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахаар, хуулиар тогтоосон төрийн нууцыг мэдэж байгаа болон түүнийг шууд хариуцаж байгаа албан тушаалтан, уг ажлаас халагдсан буюу чөлөөлөгдсөн өдрөөс хойш таван жил өнгөрөөгүй бол Монгол Улсын иргэншлээс хасахгүй юм.
Б.Энхжаргал