Олон улсын үнэлгээний “Standard and Poor’s” (S&P) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” түвшинд хэвээр үлдээж, тогтвортой гэж үнэллээ. Мөн 2016-2019 оны хооронд Монгол Улсын эдийн засаг дунджаар 4.6 хувийн өсөлттэй байна гэж үзсэн байна.
Харин энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2.6 хувь байна гэж үнэлсэн нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын эдийн засагт өгч байгаа хамгийн өөдрөг төсөөлөл болов. Түүнчлэн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэг хувиар өсөж, 4100 ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортын бууралт Монгол Улсын урсгал тэнцэл, санхүүгийн үзүүлэлтэд дарамт учруулна гэж үзэж байгаагаа тус агентлаг илэрхийллээ.
Мөн “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг томоохон төслийг хэрхэн хэрэгжүүлэхээс Монгол Улсын зээлжих зэрэглэл хамаарна гэж тодотгожээ.