Кэмбрижийн гүн болон гүнгийн ахайтан нарын бяцхан гүнж Шарлотта өнөөдөр нэг нас хүрлээ. Бяцхан гүнжийн төрсөн өдрийг тохиолдуулан Кенсингтон ордноос түүний өхөөрдөм, хөөрхөн зургуудыг нийтэлснийг хүргэж байна.
Сануулахад өнгөрсөн оны тавдугаар сарын 2-нд Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтон Лондонгийн Сэнт Мэри эмнэлэгт амаржсан билээ. Бяцхан гүнжид Шарлотта Элизабет Диана хэмээх нэр хайрласан бөгөөд түүнийг Кэмбрижийн залуу гүнж Эрхэм дээдэс Шарлотта хэмээн албан ёсоор дуудах гэнэ.
Шарлотта нь Чарльз хэмээх нэрний эмэгтэй хувилбар юм. Энэхүү нэр нь III Георг хааны гэргийн нэр гэдгээрээ алдартай бөгөөд XVIII зуунд ихэд түгээмэл болж байжээ.