Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас жил бүр гаргадаг судалгаагаар бид энэ онд 60 дугаар байрт орсон нь өмнөх оныхоос зургаан байраар ухарсан явдал юм.
Тус байгууллагын тодорхойлсноор манай улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд эздийн эрх ашигт түшиглэн, өөрсөддөө цензур тогтоодог нь 60 дугаар байрт орох шалтгаан болсон гэжээ.
Одоо бид хэвлэлийн эрх чөлөөний индексээр яг дунд нь буюу ХАГАС эрх чөлөөтэй байна
Түүнчлэн Засгийн газрын ил тод, нээлттэй байдал хангалтгүй, сайтуудын үйл ажиллагааг зогсоож байгаа зэргийг ч дурдсан байна. Гэхдээ бүс нутгийн хувьд Ази тивд байгаа 48 орноос Монгол улс Тайваны дараа буюу хоёрдугаар байрт оржээ.
Харин Азийн хамгийн өндөр хязгаар тогтоодог, хэвлэл мэдээллийн эрх чөлөө байхгүй орон нь БНАСАУ болсон бөгөөд тус улс дэлхийн 180 орноос 179 дүгээр байрт жагссан юм.
Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллага дэлхийн орнуудын хэвлэлийн эрх чөлөөний индексийг 0-100 оноогоор дүгнэдэг бөгөөд тэг рүү дөхөх тусам цагаан, хэвлэлийн эрх чөлөө хангалттай гэж үнэлдэг.
Сүүлийн 15 жилийн судалгаагаар Монгол улс 2002-2010 оны хооронд хэдийгээр эзлэх байр нь 53-93-ын хооронд хэлбэлзэж байсан ч оноогоор 12,5-24,5 буюу цайвар шар өнгөөр тэмдэглүүлдэг байжээ.
Харин 2012 онд хамгийн өндөр буюу 35,7 оноо авч УЛААН өнгөөр тэмдэглүүлэн 100 дугаар байрт жагссан байна. Ингээд 2013 оноос өнөөдрийг хүртэл эзлэх нь байр нь 98-60 болтлоо буурсан боловч авсан оноо нь 25,2-30,3 буюу УЛБАР ШАР өнгөтэй болжээ.
Одоо бидний хэвлэлийн эрх чөлөөний индекс яг дунд нь буюу ХАГАС эрх чөлөөтэй гэж тодорхойлуулж байна. Аль ч тал руугаа явах боломж бий. Хараас ЦАГААН руу, хагасаас БҮТЭН рүү тэмүүлэх, индексээр тэг рүү дөхөх эсэх нь зөвхөн бидэнтэй хамаатай.